Хөнгөн атлетикийн ДАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн ДАШТ өндөрлөв

Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ ОХУ-ын Москва хотноо наймдугаар сарын 10-18-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. ОХУ-ын нийслэлийн “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон 14 дэх удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн үеэр ДАШТ-ний дээд амжилт гурав, 2013 оны хөнгөн атлетикийн дээд амжилт 22, Тивийн дээд амжилт хоёр, үндэсний дээд амжилт 48-ыг эвдэн, шинэчлэн тогтоолоо.

ДАШТ-ний дээд амжилтыг Украйны тамирчин Богдан Бондаренка өндрийн харайлтын төрөлд 2,41 метр дээгүүр давснаар тогтоосон байна. ДАШТ-ний дээд амжилтыг Кубын алдарт тамирчин Хавьер Сотомаёор 1993 оны Германы Штутгарт хотод болсон ДАШТ-ний үеэр 2,40 метр дээгүүр давсан амжилтаараа эзэмшдэг байсан юм. Энэхүү амжилтыг 20 жилийн дараа 24 настай Украйны тамирчин Богдан Бондаренка эвдлээ. Бондарекагийн амжилт мөн Украйны дээд амжилт болон тэмдэглэх юм.

Эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн төрөлд ОХУ-ын Татъяна Лысенко 78,80 метрийн амжилтаар ДАШТ-ний дээд амжилтыг шинэчиллээ. Дүүгүүр шидэлтийн төрөлд ДАШТ-ний дээд амжилтыг Польшийн Анита Влодарчык 2009 оны Германы Берлин хотноо болсон тэмцээнээр 77,96 метр болгон шинэчилж байсан юм.

Мөн Ямайкийн буухиа гүйлтийн бүсгүйчүүд 4х100 метрийн төрөлд ДАШТ-ний дээд амжилтыг 41,29 секунд болгон шинэчиллээ. Энэ төрлийн рекордыг 1997 оны Грекийн Афин хотноо болсон ДАШТ-ний үеэр 41,47 секундын амжилтаар АНУ тогтоож байсан юм. 



Энэ удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аваргад 206 орны 1974 (эр 1106, эм 868) шилдэг тамирчид 47 багц медалийн төлөө өрсөлдлөө. Харин манай улсаас марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр оролцлоо. Тэмцээний нээлт уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрлөөр эхэлж, манай тамирчин ОУХМ Л.Отгонбаяр харамсалтайгаар замын дундаас уралдааныг орхисон. Өдгөө 31 настай ОУХМ Л.Отгонбаярын хувьд энэ дэлхийн аварга хамгийн сүүлийнх нь байж болох юм. Тэрбээр 2007 онд Японы Осака, 2009 оны Германы Берлин, 2011 оны БНСУ-ын Дэгү хотноо болсон дэлхийн аваргад хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн бөгөөд Монголын эмэгтэй марафон гүйлтийн өмнөө барьдаг цорын ганц тамирчин гэхэд болно. Л.Отгонбаяр дөрвөн удаагийн ДАШТ-ээс гадна 2004 оны Грекийн Афин, 2012 оны Английн Лондон хотноо болсон олимп болон 2006, 2010 оны БНХАУ-ын Гуанжу хотноо болсон Азийн наадмуудад оролцсон. 2006 оны Гуанжугийн Азийн наадамд наймдугаар байр эзэлж, эх орныхоо нэрийг тивийн хэмжээнд өргөсөн билээ.

Харин эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од наймдугаар сарын 17-нд уралдаанд оролцож 36 дугаар байрт шалгарсан. Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг чинээнд нь тултал сорьдог тул тасралтгүй хоёр цаг гаруй гүйж, 42,195 км замыг туулж, барианд орно гэдэг амжилт, бас ялалт. Энэ жилийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн марафонд гэхэд л 69 тамирчин гараанаас гарснаас 51 нь замаа дуусгажээ. Хөнгөн атлетикийн спорт, тэр дундаа марафон гүйлтийн төрлөөр  Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд цуурайтуулж яваа Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд ийнхүү зургаа дахь дэлхийн аваргадаа хурд сорьсон бөгөөд өмнөх ДАШТ болох 2011 онд БНСУ-ын Дэгүд болсон тэмцээнд 2:16:41 цагийн амжилт үзүүлж, эхний 20-д багтсан нь түүний оргил амжилт билээ.

14 дэх удаагийн ДАШТ-нд 206 улсаас 38 улс ямар нэгэн медаль хүртсэнээс ОХУ долоо алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол АНУ (6+14+5), Ямайк улс (6+2+1) удаалсан байна. БНХАУ нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар XXII, Катар нэг мөнгө (эрэгтэйчүүдийн өндрийн харайлт), Япон нэг хүрэл медаль (эмэгтэй марафон) хүртэж XXVI, XXXIII байрт шалгарсан байна.

Төрөл

Алт

Мөнгө

Хүрэл

100 метр

Усэйн Болт
Ямайк (JAM)

9.77
SB

Жастин Гэтлин
Америкийн Нэгдсэн Улс (USA)

9.85
SB

Неста Картер
Ямайк (JAM)

9.95

200 метр

Усэйн Болт
Ямайк (JAM)

19.66
WL,SB

Уоррен Вейр
Ямайк (JAM)

19.79
PB

Кёртис Митчелл
Америкийн Нэгдсэн Улс (USA)

20.04

400 метр

Лашон Мерритт
Америкийн Нэгдсэн Улс (USA)

43.74
WL

Тони Маккей
Америкийн Нэгдсэн Улс (USA)

44.40
PB

Лугелин Сантос
Бүгд Найрамдах Доминикан Улс (DOM)

44.52
SB

800 метр

Мохаммед Аман
Этиоп (ETH)

1:43.31
SB

Ник Симмондс
Америкийн Нэгдсэн Улс (USA)

1:43.55
SB

Аянлех Сулейман
Жибути (DJI)

1:43.76

1500 метр

5000 метр

Мо Фара
Их Британи (GBR)

13:26.98

Хагос Гебрхивет
Этиоп (ETH)

13:27.26

Исиа Коэч
Кени (KEN)

13:27.26

10,000 метр

Мо Фарах
Их Британи (GBR)

27:21.71
SB

Ибрахим Жэйлан
Этиоп (ETH)

27:22.23
SB

Пол Тануи
Кени (KEN)

27:22.61

Марафон

Стивен Кипротич
Уганда (UGA)

2:09:51

Лелиса Десиса
Этиоп (ETH)

2:10:12

Тадесе Тола
Этиоп (ETH)

2:10:23

110 метрийн саад

Дэвид Оливер
Америкийн Нэгдсэн Улс (USA)

13.00
WL

Райан Уилсон
Америкийн Нэгдсэн Улс (USA)

13.13

Сергей Шубенков
Орос (RUS)

13.24

400 метрийн саад

Жехью Гордон
Тринадад ба Тобаго (TRI)

47.69
WL, NR

Майкл Тинсли
Америкийн Нэгдсэн Улс (USA)

47.70
PB

Эмир Бекрич
Серби (SRB)

48.05
NR

3000 метрийн саад

Эзекиль Кембой
Кени (KEN)

8:06.01

Конселус Кипруто
Кени (KEN)

8:06.37

Медина Меисси-Бенаббада
Франц (FRA)

8:07.86

20 километр спорт алхаа

Александр Иванов
Орос (RUS)

1:20:58
PB

Чэнь Дин
Хятад (CHN)

1:21:09
SB

Мигель Анхель Лопес
Испани (ESP)

1:21:21
SB

50 километр спорт алхаа

Роберт Хеффернан
Ирланд (IRL)

3:37:56
WL

Михаил Рыжов
Орос (RUS)

3:38:58
PB

Жаред Таллент
Австрали (AUS)

3:40:03
SB

4 × 100 метрийн буухиа

4 × 400 метрийн буухиа

Америкийн Нэгдсэн Улс
Давид Вербург
Тони Маккей
Арман Холл
Лашон Мерритт
Жошуа Менс*
Жэймс Харрис*

2:58.71
WL

Ямайк
Рушин МакДональд
Эдино Стил
Омар Жонсон
Жавон Фрэнсис
Жавер Белл*

2:59.88

SB

Орос
Максим Дылдин
Лев Мосин
Сергей Петухов
Владимир Краснов

2:59.90

SB

15 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ 2015 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо болно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж