“Увертюра” хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

“Увертюра” хамтлаг тоглолтоо хийнэ

“Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдээрээ өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүлсэн, Монголын поп опера хамтлаг бол “Увертюра”.  Тус хамтлагийн залуус ирэх сард тоглолтоо хийж, үзэгч фэнүүддээ бэлэг барих ажээ. 

Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра” хамтлаг  Монгол улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалтай хамт хэд хэдэн улсад Монголын уран бүтээлчид хичнээн чадварлаг болохыг батлаад ирсэн юм. Тиймээс тус хамтлагийн тоглолт Монгол поп операг утгаар нь мэдрүүлсэн сайхан тоглолт болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаачаар төгссөн нэг ангийн оюутнууд өнөөдөр та бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн дуулж, олон чанартай сайхан уран бүтээлүүдээ нэгтгэн тоглолт тавихад бэлэн болоод  байгаа аж. Мэргэжлийн өндөр түвшинд найруулагдан тавигдах энэхүү тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж