Хичээлийн хэрэгсэл зарах 17 цэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Хичээлийн хэрэгсэл зарах 17 цэг байгуулна

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд иргэдийн зорчих урсгал нэмэгддэгтэй холбоотойгоор тул Нийслэлийн засаг, захиргаанаас зохицуулалтуудыг хийхээр болсон байна. Энэ дагуу жилийн жилд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслэлийг авахаар том худалдааны төвүүдийг зорьдог байдлыг хөнгөвчлөхийн тулд нийслэлд үзэсгэлэн яармагуудын цэгийг байгуулахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 17 цэгт хичээлийн хэрэгслэлийн үзэсгэлэн яармагийг байгуулж, худалдаачдаас ямар нэгэн түрээсийн төлбөрийг авахгүй юм байна. Уг зохицуулалт Нийслэлийн засаг даргын захирамж гарсаны дараа хүчин төгөлдөр болох бөгөөд хичээлийн хэрэгсэл худалдаалах үзэсгэлэн яармагууд хаана байрлах тухай мэдээллийг бид эргэн хүргэх болно.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж