
Тэмцээн наймдугаар сарын 19-24 ны хооронд Спортын төв ордонд болно. Баг тус бүр “Үндэснийн супер лиг”-ийн хоёр тамирчинтай байх дүрмийн дагуу Г.Ихбаяр, О.Ууганбаяр, С.Өрнүүнбилэг, Г.Баттөр, Б.Пүрэвцэрэн, Т.Отгонмөнх, Б.Болортулга, А.Гансүх нарын шилдэг тамирчид энэ удаагийн “Ерөнхийлөгчийн цом”-д хурд хүч сорьж байна.
Түүнчлэн өнөөдөр Спортын төв ордонд Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд тэмцээнд нийт долоон багийн тамирчид оролцож байна. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ээлжит тэмцээн энэ сарын 28, 29, 30-нд “Дүнжингарав 3 эсрэг 3” тэмцээнээр үргэлжлэх юм байна.
Б.БИЛЭГ
