Амьдрал тоглоом биш | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Амьдрал тоглоом биш

Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр.
Должмаагын гэдэс одоо
мэдэгдэхүйц болоод ирэв. Хувцас нь эхнээсээ таарахаа байж, өмднийх нь
цахилгаан хүрэхээ болилоо. Тэрээр аймгийн төв орон нэг сул өмд,цамц
аваад гүйхээрээ холбоо орж Наагий уруу залгалаа. Тэрээр яагаад ч юм
сандран догдлоно. Одоо удахгүй 10 гаруйхан хоноод харьлаа гэж бодохоор
түүнд цаг зогсчих шиг болов.

…Дийд….дийд….дийд……….хэмээн дуудаж байснаа
тасарчихав.
Эгч ээ дахиад нэг залгаад өг тэгэх үү….Уучлаарай таны залгасан дугаар
холбогдох боломжгүй тул….тэрээр утсаа салгачихсан байв. Должмаа
урамгүйхэн гэрлүүгээ залгавал аав нь утсаа авч байна. Байна уу хэмээн
намбатайхан зөөлөн дуугарах аавынхаа дууг сонсоод тэрээр өөрийн эрхгүй
уйлчихав. Үнэндээ энэ нулимас аавыгаа сонсоод баярласаных байв уу?…
Наагийд гомдсон битүү гомдол байв уу. Тэрээр гэнэт эргэн тойрноо харан
хаана байгаагаа санан бушуухан нулимасаа арчаад хоолойгоо засан

-Сайн уу ааваа..охин нь байна аа. Та хоёр минь сайн уу. Өө би
сайн
байгаа…тийм…одоо удахгүй очлоо.
Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж