Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ

Ирэх есдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын
татвар тонн тутамд
20,9 ам.доллар буюу 5,5 хувиар
нэмэгдэх
төлөвтэй байна. Тус улсын Сангийн яамны
мониторингийн мэдээллээр долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 14-ны хооронд
дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 10
9,83 ам.доллар
байжээ. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу
ирэх сард экспортын татвар 379,8 ам.доллар болон нэмэгдэх юм. Монгол улсын
импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар тонн тутамд одоогийн 341,8
ам.доллараас нэмэгдэн
360,6  ам.доллар болох ажээ.


2013 оны ОХУ-ын газрын тосны экспортын татвар



1 дүгээр сар

–  0, 9 ам.доллар

395,6 ам.доллар

2 дугаар сар

+ 7,7 ам.доллар

403,3 ам.доллар

3 дугаар сар

+ 17,3 ам.доллар

420,6 ам.доллар

4 дүгээр сар

– 19,1 ам.доллар

401,5 ам.доллар

5 дугаар сар

– 23,1 ам.доллар

378,4 ам.доллар

6 дугаар сар

– 19 ам.доллар

359,4ам.доллар

7 дугаар сар

+ 9,8 ам.доллар

369,2 ам.доллар

8 дугаар сар

+ 10,6 ам.доллар

379,8 ам.доллар

9
дүгээр сар

+20,9
ам.доллар

400,7
ам.доллар



Э.Од

 

 

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

                  

                   

                   

                      

                    

                    

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж