Jessica Parker стильдээ үнэнч | News.MN

Jessica Parker стильдээ үнэнч

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Jessica Parker стильдээ үнэнч

“Sex and City” киноны од Sarah Jessica Parker кинонд бүтээсэн дүр шигээ
үргэлж загварлаг хээнцэр хувцас сонгодог. Тэрбээр нэр дизайнер Alexander
McQueen-ы загваруудад дуртай бөгөөд үргэлж түүний загварыг сонгохдоо
сэтгэл хангалуун байдаг аж.
Тэрбээр өнгөрсөн даваа гаригт зохиогдсон
шилдэг найруулагч шалгаруулах арга хэмжээнд Alexander McQueen-ы
загварын эрвээхэйн гоёмсог хээ бүхий хээнцэр даашинзаар гоёсон байна.
Мөн
өмнө нь "Sex and the City 2" киноны нээлтэн дээр Sarah этгээд загварын
малгай өмсөн ирж, олны анхаарлыг ихэд татсан бөгөөд энэ нь мөн л
McQueen-ы загвар байсан юм. Тэрбээр 2008 онд "Sex and the City" эхний
ангийн нээлтэд оролцохдоо нэрт дизайнерийн урласан цайвар ногоон өнгийн
даашинз өмсөн мөн ногоон өнгийн өвөрмөц загвартай малгай өмсөн оролцож
байсан юм.
Тэрбээр энэ тухайгаа “Би тэр малгайгаа нэр дизайнер
McQueen-ы гэгээн дурсгалд зориулан өмсөж очсон. Тэрбээр үнэхээр
гайхалтай авьяаслаг, мөн үнэхээр сайн найз маань байсан. Түүнийг нас
барахад загварын ертөнцөд төдийгүй миний амьдралд ч том гарз тохиосон.
Би чамайг маш их санаж байна” хэмээн ярьсан юм.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-10 182.160.19.206

yamar goe daashinz ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж