
-Баруун-Урт сумын 2-р баг тээврийн товчоо орчмын газар чөлөөлөлтийн ажил 7-р сарын 17-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Тээврийн товчоо орчимд 135 айл газар чөлөөлөлтөнд оржээ. Нийтдээ 8 га газрыг чөлөөлж Эко орон сууц барих юм.
-Баруун-Урт сумын ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайд нийтдээ 38 хогийн савыг байрлуулжээ. Төв зам дагуу болон хүн их төвлөрдөг хэсгүүдээр хогийн сав байрлуулаад байна. Хогггүй цэвэр хотод амьдрах нөхцөл боломж улам бүр нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн хогоо зориулалтын хогийн саванд хийхийг анхааруулъя.
-2013 оны 8-р сарын 19-ноос 8-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зарим хэсгээр усархаг дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа учраас малчид ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.