Emily Blunt ээрүү хүүхэд байжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Emily Blunt ээрүү хүүхэд байжээ

Өдгөө 27 настай Английн авьяаслаг жүжигчин Emily Blunt хүүхэд байхдаа
ээрч, гацаж ярьдаг хүүхэд байсан тухайгаа “Daily Beast” сайтад өгсөн
ярилцлагандаа дурьджээ.
Түүнийг 10 настай байхад хичээл заадаг багш
нь нэгэн өвөрмөц арга зааж өгсөн байна. Тэрбээр энэ тухайгаа “Багш маань
намайг хойд зүгийн аялгаар ярихыг зөвлөсөн. Хойд Английн дуудлага,
үгийн өргөлт шал өөр байдаг. өөрийн үндсэн дуудлагаараа хэлнэ. дараа нь
өөр дуулагаар хэлнэ. Эхэндээ надад маш хэцүү байсан. Гэхдээ багшийнхаа
тусламжтайгаар таван жилийн турш хичээллэсний үр дүнд би 200 хүний өмнө
чөлөтэй ярьж чаддаг болсон байлаа. Би багаасаа жүжигчин эсвэл телевизийн
нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан. Харин миний ээрүү яриа мөрөөдөлд
маань хамгийн том саад байлаа. Тийм учраас л би маш шаргуу хичээллэсэн
байх гэж боддог. Хүн ер нь хүссэн зүйлдээ маш их тэвчээр гаргаж зүтгэдэг
шүү дээ. Тйимээс ч үр дүн нь сайн гарсан байх.
Би анх хичээллэж
эхэлж байснаа санадаг юм. Их хэцүү. Гэхдээ би ээрч, гацах нь зуршил юм
байна гэдгийг ойлгосон. Төрөлхийн ээрүү хүн гэж хэзээ ч байдаггүй”
хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж