“Чингисийн хоёр загал” Германы кино наадамд нэр дэвшжээ | News.MN

“Чингисийн хоёр загал” Германы кино наадамд нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Чингисийн хоёр загал” Германы кино наадамд нэр дэвшжээ

“Чингисийн хоёр загал” буюу “Two Horses of Genghis Khan” кино нээлтээ хийн, Германы байгаль орчны сэдэвт кино наадамд нэр дэвшжээ. Бидэнд “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” уран сайхны киногоороо танил болсон кино найруулагч Д.Бямбасүрэн энэ киноныхоо талаар хэвлэлийнхэнд ярихдаа “Би эх нутгийнхаа олон сайхан түүхийн нэгийг нь ч болов дэлгэцэд мөнхлөхийг хүсдэг байлаа. Удаан бодож, төлөвлөсөн кино маань дэлгэцэнд гарлаа. Төрсөн нутгийнхаа түүхээс дэлхийн хүртээл болгож байгаадаа баяртай байна” гэжээ. Монгол зан заншил болоод Чингис хааны тухай өгүүлсэн олон кино түүх гуйвуулсан шалтгаанаар монголчуудад төдийлөн таашаадаггүй байсан бол  Д.Бямбасүрэн найруулагч бодит түүхийг дэлгэцэнд мөнхөлж, морин хуурын тухай үнэнийг өгүүлж чадсан нь үзэгчдэд төдийгүй монголчуудын сэтгэлд ч нийцжээ. Мөн монгол орны байгаль орчин буруу бодлогоос болж хэрхэн сүйдэж байгаа болон түүхийн гашууныг үзүүлсэн нь олон улсын шинжээчдийн ахнаарлыг ихэд татаж байгаа юм байна. Тэрээр “Хүүхэд, залуучуудын шилдэг кино” төрлөөр Германы кино наадмын шагнал хүртэж байсан. Энэ кинонд Ч.Урнаа хэмээх Өвөрмонгол дуучин бүсгүй тоглосон нь Монголын дуу, хуурын хослолыг гайхалтай тодотгож чадсан хэмээжээ. Өөд болсон эмэг эхийгээ дурсаж байгаа Өвөрмонгол бүсгүйн аялалаар киноны үйл явдал өрнөдөг. Түүний эмээ хайртай мориныхоо олгойг хуурандаа өлгөсөн хүүгийн тухай домог ярьдаг байжээ. Тэгээд л энэ хуурыг дарж “Чингисийн хоёр загал” нэртэй дуу дуулдаг байв. Бүсгүй энэ дууны эрэлд гарч, түүний мөрөөр Монголд ирж байгаа тухай гардаг ажээ. Эрлийн эцэст тэрхүү дуу нь “Зээргэнтийн шил” гэдэг нэртэй болсныг мэднэ. Энэ дууг зууны манлай дуучин Н.Норовбанзад гуайн дуулснаар олны хүртээл болсон түүхтэй юм.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-10 202.170.68.130

ene kinog vzeh yamsan

Avatar

Aranzan 2010-06-10 144.92.198.212

Mundag

Avatar

Hosoo 2010-06-10 217.239.4.61

Byambaa daa sain saihniig husey Minii naiz sain bainaa ulam ihiig buteegeerei
Tenger iveeg

Avatar

News.mn 2010-06-10 202.131.228.242

АНХААРУУЛГА Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newsmn хариуцлага хүлээх болно

Avatar

Зочин 2010-06-10 202.131.228.242

АНХААРУУЛГА Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newsmn хариуцлага хүлээх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж