&#34Шар айраг амьд бүтээгдэхүүн юм&#34

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

&#34Шар айраг амьд бүтээгдэхүүн юм&#34

М-Би-Си группын үйлдвэр хариуцсан захирал Хее Ван Хеел: Шар айраг гэдэг бол байгалиас урган гарсан амьд бүтээгдэхүүн юм

MBC группын /Heineken Mongolia/ үйлдвэр хариуцсан захирал Хее Ван Хеелтэй хийсэн ярилцлага.

-Бидэнд өөрийн кариерйнхаа талаар яриач? Та яагаад Brewmaster /Исгэлтийн мастер/ болов? Исгэлтийн мастер /Brewmaster/ гэж хэнийг хэлдэг юм бэ?

-Би Бельгийн Их Сургуульд Биотехнологич мэргэжлээр суралцаж байх үеэс миний кариер эхэлсэн. Их сургуулийн сүүлийн 2 жилээ би зөвхөн шар айраг исгэх урлагт суралцахад зориулж, хүмүүсийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргах зорилго тавьсан. Харин төгсөх жил Бельгийн нэгэн томоохон шар айргийн үйлдвэрээс ажлын санал ирж тэндээ ажиллах болсноор миний хувьд шар айргийн ертөнц гэдэг гэр орон шиг минь зүйл болж, улам их туршлагажсан.

-Та Brewmaster-р (Исгэлтийн мастер) ямар ямар компаниудад ажиллаж байв?

-1994 онд их сургуулиа төгсөөд шууд Бельгийн Антверп хотын Brewery De Koninck үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Үүнээс 3 жилийн дараа Фламандын Primus Haacht үйлдвэрээс ажлын санал ирж тэндээ 2 жил ажиллаад, 1999 онд одоо Хейнекэний салбар болсон Alken-Maes үйлдвэрт ажиллах болсон. Alken-Maes-д өнгөрүүлсэн ихэнх цаг хугацаагаа би Бельгийн алдартай шар айраг амтлагчидтай хамтран шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан. 2008 онд Хейнекений Англи дахь салбараас Манчестерийн Foster’s үйлдвэрт brewmaster-ын шинэ орон тоо гарсан тухай надад дуулган, тэдэнтэй хамтран ажиллахыг санал болгосон. Ингээд л би гэр бүлийн хамт Англи руу явж, тэндээс миний олон улсын кариер эхэлсэн юм. Харин 2 жилийн өмнө Хейнекений Монгол дахь салбарт ажиллах боломж надад олдож би үүнийг дуртайяа зөвшөөрсөн шүү. Үүнээс хойш би сайн чанарын шар айргийг Монголын хэрэглэгчдэд хүргэхээр Монголын авъяаслаг залуу ажилтнуудтайгаа шаргуу ажиллаж байна даа.

-Та Хайнекений мэргэжилтэний хувьд Хейнекэний стандарт гэж юу болохыг бидэнд тайлбарлаач?

-Хайнекен бол шар айраг исгэх асар баялаг түүхтэй компани юм. 1864 онд байгуулагдсанаа хойш олон 10 жилийн турш энэ компани шар айраг исгэх арга барилаа улам сайжруулсаар ирсэн. Одоогийн шар айраг исгэгчид /Brewmaster/ нь ч гэсэн олон жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн тэр нууц жорыг ашигласаар байгаа. Мөн гайхамшигтай шар айраг үйлдвэрлэхэд шаардлагатай шинэ арга барилуудыг үргэлж хоорондоо хуваалцаж байдаг. Эдгээр нь нийлээд шар айраг үйлдвэрлэх Хайнекений стандартыг бий болгож байгаа юм. Энэ стандартын дагуу бид зөвхөн Хайнекенээс гадна өөр олон төрлийн шар айргийг үйлдвэрлэж байна. Энэ нь маш өндөр стандарт учраас толгой компаниас бидний үйл ажиллагааг тогтмол шалгаж, хэрэглэгчдэд хэзээд, хаана ч Хайнекен стандартын шар айраг хүргэж чадаж байна уу үгүй юу гэдгийг тогтмол хянадаг.

-Ер яагаад заавал шар айраг гэж? Яагаад заавал шар айрагний исгэлт тийм чухал гэж?

-Шар айраг гэдэг бол түүнийг үйлдвэрлэгчийн тусламжтайгаар байгалиас урган гарсан амьд бүтээгдэхүүн юм. Шар айраг үйлдвэрлэгчийн исгэсэн шар айргийг хэрэглэгчид таашааж байгааг харах шиг дээд зэргийн сэтгэл ханамж бидэнд байхгүй. Амьд хөрөнгө ашиглан шар айраг нэрэх нь биологийн процесс учраас таньд ч гэсэн байгалийн нэг хэсэг болсон мэт мэдрэмж төрнө. Үүнийг мэдэрсэн хэрэглэгчийн сэтгэл хангалуун байдлыг харсан би өөрөөрөө бахархаж, аз жаргалтай болдог. 

-Ингэхэд та ямар төрлийн шар айрганд дуртай вэ?

-Бельги хүний хувьд энэ маш хэцүү асуулт байна. Дэлхий дээр маш олон төрлийн, өөр өөр амттай шар айргууд байгаа болохоор би аль нэгийг нь сонгож чадахгүй байна. Сайхан нартай өдөр бол Монголд  Хейнекэн, Жалам хар-Голд зэрэг лагер шар айргийг сонгодог юм. Харин заримдаа интоортой Бельги шар айраг уумаар байдаг ч Улаанбаатарт манай Бельги шар айраг байдаггүй нь харамсалтай.

-Та хэдэн  шинэ шар айраг гаргаж байсан бэ? Хамгийн сүүлд ямар шар айраг шинээр гаргав? Таны өөрийн тань хамгийн дуртай нь аль нь вэ?

-Өнгөрсөн хугацаанд би ямар ч байсан 10-аад шар айргийг шинээр гаргасан байна. Бельгийн Ale шар айраг, Католик стандартын шар айраг, жимстэй, тунгалаг гэх мэт… Хамгийн сүүлд Монголын шар айргийн зах зээл дээрхи хоосон орон зайг нөхөж чадахуйц Жалам хар Гоулд шар айргийг гаргасан.

Хамгийн сайн шар айргийг олж мэдэх энгийн нэг арга бол шар айргийг үйлдвэрлэгчийн өөрийнх нь хөргөгчинд ямар шар айраг байгааг харчих юм. Шар айраг үйлдвэрлэгч өөрөө ямар шар айраг ууж байгаа нь асуултын хариулт болдог бөгөөд миний хөргөгчинд Жалам хар голд байнга байдаг шүү.

-Жалам хар голд-ийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Монголд үйлдвэрлэгдэж байгаа ихэнх шар айргууд Германы уламжлалт пильснэр шар айрагтай ойролцоо байдаг. Харин орчин үеийн хэрэглэгчид тааламжтай амт бүхий шинэ орц найрлагатай шар айргийг хүсэж байна. Иймээс бид  чимчигнэсэн, жимсний гэмээр амттай, зөөлөн, хэт гашуун биш шар айраг үйлдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн. Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд бид их амжилттай яваа.

-Бид чанарын талаар их ярьдаг,  чанар гэж чухамдаа яг юу юм бэ? Яг ямар байх ёстой вэ?

-Шар айраг үйлдвэрлэгчийн хувьд чанар гэдэг нь тааламжит амтыг тогтмол хадгалах явдал юм. Хэн ч гэсэн сайхан амттай шар айргийг нэг удаа исгэж чадна, харин үүнийгээ хэдэн сая удаа исгэхдээ тэрхүү амтаа хадгалж үлдэнэ гэдэг бол амаргүй зүйл. Хэрэглэгчид тухайн шар айргийн амт таалагдсан учраас л ахин худалдаж авч, амтыг ахин амтлахыг хүсдэг. Иймээс үйлдвэрлэлийн явцад шар айргийн амтанд элдэв өөр амт оруулах эрсдэлээс бид маш сайн сэргийлж, чанарын хяналтаа тогтмол хадгалж ажилладаг. Шар айргийг хэд дахин үйлдвэрлэсэн ч нэг амт, чанараа хадгалж үлдэх маш нарийн үйл ажиллагааг бид Хайнекэнээс өвлөж авсан.

-Зөв зохистой хэрэглээний тухай юу хэлмээр байна? Хэрэглэгчдэд өгөх таны зөвлөгөө юу вэ?

-Нэг өдрийн дотор олон шар айраг ууснаас олон өдөр, орой бүр тохируулж хэрэглэх нь л алжаалаа тайлах хамгийн шилдэг арга юм даа.

Танд баярлалаа, таны цаашдын ажилд улам их амжилт хүсч шинэ бүтээгдэхүүүнүүд олныг гаргаарай гэж хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж