З.Түшигтөр хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

З.Түшигтөр хүрэл медаль хүртэв

БНХАУ-ын Наньжин хотноо үргэлжилж буй Азийн хүүхдийн 2-р их наадамд оролцож буй Монголын өсвөрийн тамирчид өчигдөр анхны медалиа хүртлээ. Монголын баг тамирчдын амжилтын салхийг жүдочид эхлүүлж, "Тэмүүжин” клубын тамирчин З.Түшигтөр хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрээр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн бөгөөд хэсгийн барилдаанд Саудын Араб, БНАСАУ-ын бөхийг ялжээ. Харин зооны аваргын төлөө Казахстаны жүдочид ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд Тайваний Куан Тинь Чинийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, энэ барилдаанд Киргызстаны Алибек Чороевийг вазари үнэлгээгээр ялснаар 2013 оны Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадмын Монгол Улсын анхны медалийн эзэн болжээ.  Жүдочдын хувьд энэ удаагийн наадамд эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчнаа сойжээ.

Азийн хүүхдийн спортын II наадам наймдугаар сарын 16-24-ны үргэлжлэх бөгөөд Азийн 45 орны өсвөрийн тамирчид спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж