Театрын бүсгүйчүүд “Хувьсал”-ыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

Театрын бүсгүйчүүд “Хувьсал”-ыг сонголоо

“Хувьсал” продакшн Улсын драмын эрдмийн театрын гурван шилдэг жүжигчнийг урвуулжээ. Тэд бол Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар гэнэ. Театрынхаа гэрээг сунгахаас татгалзсан гурван бүсгүй саяхнаас “Хувьсал” продакшны албан ёсны жүжигчид болж, албан ёсоор гэрээ байгуулсан гэнэ.

УДЭТ-ын “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Би жаргамаар байна”, “Парисын дарь эхийн сүм”, “Нэргүй од”, “Шөнө амталсан нулимс”, “Тамгагүй төр” зэрэг олон жүжгийн гол дүрүүдийг тайзнаа амилуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн Гавьяат жүжигчин У.Уранчимэг, дэлгэцнээ “Жинжиймаа”-гийн дүрээр алдаршиж, “Надаар тоглосон хайр”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё”, “Шөнө амталсан нулимс”, “Тэнгэрийн хүү” гээд нэрлэж баршгүй олон жүжгийн гол дүрд тоглосон, жүжигчин Д.Ганцэцэг, “Хэцүү анги” олон ангит киноны “Зулаа”-гийн дүрээр анх танигдаж, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” жүжгийн гол дүрийг гайхалтай бүтээж чадсан А.Ганчимэг нарын сонголт ийн тодорхой боллоо. Тэд одоо хамтран “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглож байгаа билээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж