WTI маркийн хөнгөн нефтийн есдүгээр сарын фьючерсийн үнэ 0,13 ам.доллараар нэмэгдэн, нэг баррель нь 107,46 доллараар зарагджээ. Хойд тэнгисийн Brent Crude Oil маркийн хольцийн аравдугаар сарын нийлүүлэлтийн үнэ 0,80 доллараар өсч, баррель нь 110,40 доллар болсон байв.
“Египет дэх хүчирхийлэл, Ливийн экспортын хязгаарлалт нефтийн үнэнд нөлөөлсөн гол хүчин зүйл болж байна” гэж Citi Futures-ийн шинжээч Тим Эванс (Tim Evans) дүгнэснийг MarketWatch сайт онцолжээ. Хүчнийхэн засгаас зайлуулагдсан Мурсийн талынхны майхант лагериудыг хөөн тарааж эхэлснээр Египетэд хүчирхийллийн давалгаа үргэлжилж байна. Тус оронд онц байдал тогтоон, хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа ч сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд 650 орчим хүн амь үрэгдээд байна.