Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэр, Цамбагаравын ойролцоо авто замын ноцтой осол гарчээ. Осол өнөөдөр өглөө 08:50 цагийн үед гарсан бөгөөд машинд эхнэр, нөхөр хоёр хүүхэдтэйгээ явж байжээ. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад, “Ослын шалтгааныг одоогоор хэлэх боломжгүй” гэлээ. Ослын улмаас эх, хүүхэд хоёр хүнд гэмтсэн бөгөөд осол гарсан газрын ойролцоо байрлах “Нандин ухаан” эмнэлгээс хүүхдийн аав тусламж хүссэн ч эмнэлгийнхэн ямар ч тусламж үзүүлээгүй байсан талаар Замын цагдаагийн газрын олон нийтийн сүлжээний хуудсанд /paparazzitraffic/ бичжээ.

У.БОЛОР