Зарим барилгыг нийслэлийн өмчид шинээр бүртгэв | News.MN

Зарим барилгыг нийслэлийн өмчид шинээр бүртгэв

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

Зарим барилгыг нийслэлийн өмчид шинээр бүртгэв

Зарим барилгыг нийслэлийн өмчид шинээр бүртгэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон юм. Уг хуралд нийслэлийн өмчид шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг бүртгэх тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулсан юм.

“Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийг Япон улсын санхүүжилтээр НҮБ-ийн ХАБИТАТ-аас 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох замаар гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулахад чиглэгддэг байна.

Төслийн хүрээнд сонгогдсон таван байршилд нэн шаардлагатай байгаа барилга байгууламжийг оршин суугчид, дүүрэг хорооны захиргаатай хамтран тодорхойлж 15 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа аж. Эхний ээлжийн дөрвөн барилгыг өнгөрсөн жил нийслэлийн өмчид бүртгүүлсэн бол энэ удаад 11 барилгыг нийслэлийн өмчид бүртгүүлэхээр танилцуулсан юм. Үүнд, БЗД-ийн 9-р хорооны өрхийн эмнэлэг, олон нийтийн төвийн барилга, 17-р хорооны 79-р сургуулийн спорт заалны барилга, СБД-ийн 17-р хорооны Ахуйн үйлчилгээний барилга, Ахмадын төвийн барилга, Олон нийтийн төвийн барилга, СХД-ийн 11-р хороонд Түрээслэх талбай бүхий нийтийн ахуйн үйлчилгээний төв зэрэг багтаж байгаа бөгөөд тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналтайгаар нийслэлийн өмчид бүртгэсэн байна.

У.БОЛОР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж