Монголын регбийн холбооны 10 жилийн ойд зориулан Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Регби фестиваль” өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн билээ.
Английн Хертфорд коллежийн шигшээ багийнхан урилгаар оролцож буй “Регби фестиваль”-ийн хүрээнд 17, 21, 21-ны өдрүүдэд гурван тоглолт болох юм. Өчигдөр болсон эхний тулаан Хертфорд коллежийн шигшээ баг болон Батлан хамгаалах их сургуулийн багийн хооронд болж, энэ тоглолтод Монголын тамирчид 21:15 харьцаагаар ялалт байгуулжээ.
Дараагийн тоглолтод буюу наймдугаар сарын 21-нд /14 цагаас/ Английн баг Монголын регбигийн холбооны харъяа дөрвөн клубын шилдэг тамирчидтай ээлжит тоглолтоо хийнэ. Харин наймдугаар сарын 23-нд буюу ирэх долоо хоногийн баасан гаригт /19 цагаас/ фестивалийн хамгийн гол тоглолт болж, Монголын шигшээгийнхэн буюу “Улаанбаатарын дайчид” багийнхан Хертфорд коллежийн шигшээтэй өрсөлдөнө. Уг фестивалийн тасалбарын үнэ 3000 төгрөг бөгөөд нэг тасалбараар гурван өдрийн тоглолтыг бүгдийг нь үзэх боломжтой.
Б.БИЛЭГ
Гэрэл зургийг М.ГАНТУЛГА /eagle.mn/