
Де Ниро сүүлийн үед “The Education of Dee Dee Ricks” нэртэй киногоо аавдаа зориулан бүтээж байгаа бөгөөд уг киног 71 насандаа таалал төгссөн аавынхаа амьдралаас сэдэвлэн туурвиж байгаа юм байна.
Түүний шинэ уран бүтээл энэ оны сүүлээр Америкийн “HBO” телевизээр үзэгчдийн хүртээл болох гэнэ. Ди Неро өнгөрөгч онд “Silver Linings Playbook”-д тоглож тус киноны дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрд мөн нэр дэвшсэн билээ.
Э.АНХТУЯА