“Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2013.08.17-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ой тохиож байна

Уулын
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
П.Цагаан, Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон тус үйлдвэрийн үе үеийн
дарга, ажилчид оролцож байна.

Монгол Улсын “саалийн үнээ” хэмээн
нэрлэгддэг тус үйлдвэрийн ойд зориулсан эрийн гурван наадам өнөөдөр
Эрдэнэт хотод болж байна. Мөн 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Ойн хүрээнд мөн  “Ногоон
төгөл” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр төслийн нээлт болсон
байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж