Улсын филармонид хөгжим бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Улсын филармонид хөгжим бэлэглэлээ

Монгол Улсын филармонид Япон улсын Шизуока мужийн зүгээс  хөгжим гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шизуока мужийн амбан захирагч Каваказу Хейта филармонийн хамт олонд пикколо, кларнет зэрэг хөгжмийн зэмсгийг гардуулж өгсөн юм.

Тус муж нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Улсын филармонитой хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед мужийн иргэдийн цуглуулсан хандиваар зургаан төрлийн хөгжмийн зэмсэг бэлтгэснээ бэлэглэж байжээ. Мөн тус муж Дорноговь аймгаас 20 сурагч сонгон, Шизуока мужийн хөгжмийн сургуульд сургахаар болсон байна.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж