2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН
АЖЛЫН ТАЙЛАН
Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн алба нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 тоот тогтоолоор 3 орон тоотойгоор байгуулагдан ажлаа эхлүүлсэн билээ. Албаны дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэр гарч, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албаны дарга нь томилогдсон.
Ийнхүү байгуулагдахаас өмнөх хугацаанд санхүү, төрийн сангийн хэлтсийн харьяанд нэг мэргэжилтэн хариуцан ажиллаж байсан болно. ОНӨАлба нь байгуулагдсанаар ОНӨмчийн хадгалалт хамгаалалт, бүртгэл, эзэмшилтийн байдалд хяналт тавьж зохицуулалт хийх, өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, өмчийн тавих хяналтыг сайжруулах, үндсэн зорилго агуулгатай байгуулагдсан болно.
Орон нутгийн алба байгуулагдах үед 78 орон нутгийн өмчийг хуулийн этгээдэд 104 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдэж, үйл ажиллагаагаа явуулж байлаа. ОНӨАлба байгуулагдсанаас хойшхи хугацаанд 4 хуулийн этгээд (Орон нутгийн өмчийн алба, Барилга захиалагчийн алба, Худалдан авах ажиллагааны алба, Үйлдвэр технологийн парк) шинээр байгуулагдан тайлан балансаа нэгтгэн шинээр өмчийн албанд бүртгэгдлээ.
ОНӨАлба нь 2005 оноос бие даасан байгууллагын хэлбэрийн үйл ажиллагаа нь зогсон тайлан бүртгэлд хамруулах хэлбэрээс хэтрэлгүй, бие даасан тодорхой бодлого явуулаагүй байсан учир шинээр байгуулагдсан албаны ажлыг эхлүүлэхээр заавал дагаж мөрдөх удирдамжийн баримт бичгүүд дүрэм, дотоод журам, өмч эзэмшүүлэх гэрээ, ОХБЗөвлөлийн ажиллах журам, Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдийг ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлуулан ажиллаж эхэлсэн нь хамгийн томоохон ажил болсон.
ОНӨАлба нь 2012 оны жилийн эцсийн балансын дүнгээр баталгаажсан үндсэн хөрөнгийн хөдлөлийн тайланг ТӨХороонд нэгдсэн журмаар тушаах ажлыг 2013.3.18-наас 3.25-ны өдрүүдэд хийж, Компанийн засаглалын институт, ТӨХороо хамтран зохион байгуулсан сургалтад хөтөлбөрийн дагуу суралцаж, шалгалт өгч, ТУЗөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнд ажиллах болзол нөхцлийг хангалаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар 3 ажлыг удирдан ажиллаж цаг үеийн шинжтэй 9 ажлын хэсэгт орж ажиллалаа. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын явцад буулгалтын ажлаас гарсан эд хөрөнгийг орон нутгийн өмчид хүлээн дахин хуваарилах ажлыг хэсгийг удирдаж ажиллаж байна.
Орон нутгийн өмчийн албанд шууд хамаарах тайлагнах Засгийн газрын 34-р тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллалаа. ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжийн биелэлтэнд хяналт тавин хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хариуцан гүйцэтгэв. Шинээр байгуулагдсан албыг бэхжүүлэх чиглэлээр төсөвт тусгагдсан 3.1 сая төгрөгөөр эд хогшил худалдан авч, ажлын байрыг шинээр засварлан тохижуулж ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангагдлаа. Ийнхүү ОНӨАлба мөрдөж ажиллах дүрэм журам, үйл ажиллагаагаа бүрэн явуулахад аж ахуйн талаар бэхжиж ажиллаж чадлаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан өмч эзэмшүүлэх гэрээг хэрхэн хийх хэрэгжүүлж ажиллах гэрээ байгуулахын ач холбогдол үр дүнгийн талаар 70 гаруй байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл хийж танилцуулж ажиллалаа.
ОНӨАлба хуулийн этгээдүүдийн нягтлан бодогч нарын сургалт семинарыг 4-р сарын 08, 09-ний өдрүүдэд явуулж, ОНӨАлбаны зорилт чиг үүрэг, өмч эзэмшүүлэх гэрээг хэрхэн байгуулах, байгууллагуудад өмч хамгаалах байнгын зөвлөлийг хэрхэн байгуулж ажиллуулах талаар нарийвчилсан мэдээлэл өгч ажиллалаа.Үүний үр дүнд ОНӨмчийн хуулийн этгээдүүдтэй өмч эзэмшүүлэх гэрээ байгуулан, үл хөдлөх болон үндсэн хөрөнгүүдийг лого зургаар баталгаажуулан цахим болон цаасан баримтаар хүлээн авлаа. Өмчийг хэрхэн акталж устгах, шинээр олж авах бүртгэл дансандаа хэрхэн бүртгэх талаар зөвлөлгөө мэдээлэл хүссэн 17 байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллалаа.
Акталж дуудлага худалдаагаар борлуулахаар бүртгүүлсэн 32 автомашинаас техникийн болон баримтын нөхцөл шаардлага хангасан 27 авто машин, тээврийн хэрэгслийг ИТХ-ийн шийдвэр гаргуулан дуудлага худалдааг зохион байгууллаа.Боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр Аймгийн ИТХ-ын шийдвэрээр олгогдож байсан албан тушаалын орон сууцнуудыг тооллого судалгааг шинэчлэн гаргаж эзэмшигч байршлаар нь дахин тогтоож гэрээ хэлэлцээрийг шинэчлэн хийлээ.
Эхний хагас жилд өмчийн ашиглалт хамгаалалт хөдөлгөөнтэй холбоотой болон байгууллагын чиг үүргийн дагуу шийдвэрлүүлэхээр 44 албан бичиг, хүсэлт хүлээн авч, шийдвэрлэх хариуг нь өгч ажиллалаа. Манай албанаас 21 албан бичиг явуулж асуудлуудыг шийдвэрлэж ажиллалаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар торгуулийн 25 сая төгрөгийн шийтгэлд хураагдсан автомашиныг хүлээн авч холбогдох удирдлагуудад танилцуулан хуулийн дагуу эзэмшигчдэд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэлээ.ОНӨмчийн ашиглалт хамгаалалтын талаар Шарын гол, Хонгор, Орхон, Дархан сум болон Дархан Ус суваг ХК, НААҮГазар зэрэг газарт ажиллаж техник арга зүйн зөвлөлгөө өгч хамтран ажиллалаа.
Дархан, Хонгор сум, НААҮГазраас актлахаар ирүүлсэн үндсэн хөрөнгийг зохих шийдвэрийг гаргуулан актлах ажлыг зохион байгууллаа.
Дархан сум: Сакура төв
Хонгор сум: трактор, мотоцикль
НААҮГазар: торон хашаа, гэр түүний саравч зэрэг болно.
Монгол улсын Ерөнхий сайд ажилласантай холбогдуулан иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу Дархан-Ус суваг ОНӨмч ХКомпанийг төрийн өмчид шилжүүлэх ажлыг судлах талаар өгөгдсөн үүргийн дагуу ТӨХ-ны төлөөлөгчийн хамтаар Дархан Ус Суваг ХК-д ажиллаж холбогдох тооцоо судалгааг хийж ТӨХ Захирагчийн газарт хүргүүлэв.
Дархан-Уул аймгийн Дархан суманд байршиж байгаа ОХУ-ын өмчийн асуудлаар ОХУ-ын консул болон холбогдох байгууллагуудаас тавьсан хүсэлтийн дагуу Монголын талын ажлын хэсгийн гишүүдтэй хамтран ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч хүсэлтийг сонсож Дарханд ашиглагдаж байгаа өмч хөрөнгийг газар дээр нь үзэж танилцлаа. ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн төлөөлөгчийн газраас тавьсан Оросын өмч хөрөнгүүдэд кадастрын зураг хийлгэх талаар тавьсан хүсэлтийг хүлээн авч судалж байна.
ОХУ-ын зарим барилга обьектыг Монголын талд шилжүүлэн өгөх талаар хүсэлт тавьж, өмч түрээслэгч зарим байгууллагатай уулзан тохиролцож нийтийн зориулалтаар ашиглуулах талаар тохиролцож чадлаа.
Дархан Ус суваг ХК-ийн удирдлагын үйл ажиллагааны менежментийг сайжруулах зорилгоор ажиллагсдаас тавьсан 2 төрлийн шаардлагыг судлан үзэж холбогдох удирдлагуудад танилцуулснаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан газрын гүний ус ашиглагч байгууллагуудад хандсан албан даалгавар гарган ажиллаж байна.
Аймгийн удирдлагууд болон өмч эзэмшигчдийн санаачлагаар ТУЗөвлөлийг шинэчлэн байгулж Компаний тухай хуульд нийцүүллээ.
Гүйцэтгэх захирлыг шинээр томилж, ТУЗ өргөтгөсөн хурал хийж ашиг орлогыг нэмэгдүүлэх алдагдлыг бууруулах талаар тодорхой үүрэг даалгавар өгөн ажиллаж байна.Хичээлийн шинэ жил эхлэхэд 300 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр бий болгох үүрэг даалгаврыг Засаг даргаас авч "Энэрэл цогцолбор” , Гэр бүл хүүхдийн хэлтсийн байрлах байруудыг холбогдох байгууллагуудтай хамтран засвар хийлгэх ажлыг эхлүүлээд байна.
ОНӨАлба байгуулагдах болсон шалтгаан, албаны зорилт чиг үүргийн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн зөвлөлгөөн (2013.02 дугаар сард), Удирдах ажилтны зөвлөлгөөн (3 дугаар сар) байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт 3 дугаар сард тус тус мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
"Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын төслийг ИТХ-ын вебсайтаар дамжуулан 21 хоногийн хугацаатай саналыг ИТХ-ын төлөөлөгчид болон сонирхсон бүх хүмүүсээс авахыг эрмэлзлээ. ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлагдсан дүрэм журмуудыг сонирхсон иргэд танилцах, албан хэрэгцээнд ашиглах зорилгоор вебсайтад байршуулан мэдээлэл түгээн ажиллаж байна.
Орон нутгийн телевиз болон хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан байгууллагын ажилтны мэдээллийг тогтмол мэдээлж ажиллаж байна.