Аяны хүрээнд дараах үйл ажиллагаа болно. Үүнд:
1. Хавдрын эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг хийх /эмэгтэйчүүд, мэс засал, толгой хүзүүний мэс засал, ерөнхий хавдар судлал, хэт авиан оношлогоо, эс судлал/
2. Хавдрын диспансерийн хяналтын өвчтөнүүдэд үзлэг хийх
3. Бэлтгэгдсэн өвчтөнүүдэд хавдрын нарийн мэргэжлийн эмч нар мэс засал эмчилгээ хийх
4. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Зонхилон тохиолдох байрлалын хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулах
5. ХААН банкны ажилтнуудад Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт зохион байгуулах
6. Хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл, сурталчилгаа хийх
7. Сурталчилгааны самбар байрлуулж, иргэдэд санамж, гарын авлага тараах
Аяны нээлтийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагаас Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гадна талбайд болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
“Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн
аймгийн зохицуулагч Г. Саранцэцэг