Бяцхан туслагч | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Бяцхан туслагч

Хүүхдүүд хувцсаа тэртэй тэргүй бохирдуулна. Харин тэдний хувьд цэцэг тарьж тоглох шиг сайхан тоглоом байхгүй болно. Тэдэнд цэцэг тарихад хэрэг болох зүйлсийг нь л аваад өгчихвөл бүтэн зуны турш тэд цэцгээ хэрхэн суулгаж, услаж, ургахыг нь тэсэн ядан хүлээхийг нь харах болно.
Өөрт тохирсон жижигхэн хүрз, малтуур, цэцэг услагчаас өөр  бяцхан охиныг чинь  баярлуулж, зугаацуулах зүйл юу байх билээ. Тэр эдгээрийг яг л өөрийн хүүхэд шиг хайрлаж, хямдгадна шүү.  Цэцэг тарихад хэрэглэх эдгээр багаж хэрэгсэл нь хүүхдийн  сонирхлыг татах, хэлбэр загвартай, мөн аюулгүй байх хэрэгтэйг санаарай.
Тарьсан цэцгээ харж баясаж байгаа хүүхдээ хараад та ч бас түүний нэг адил хөөрч магад. Энэ нь түүнд ургамалын талаар багагүй зүйл мэддэг болж байгаль дэлхий мод ургамлыг хайрлах үзлийг нь  төлөвшүүлэх юм.
Хашаандаа, цэцэрлэгтээ мод бут тарихад чинь тэр дуртайяа туслах  болно. Ялангуяа мод бутыг ямар нэг амьтны хэлбэр дүрс гаргаж засахад хүүхэд маш дуртай байдаг. жишээлбэл туулайны сүүл, лууны толгойн дүрс гаргаж  үзээрэй.
Хүүхдэд бээлий өмсүүлэхээ бүү март. Хүүхэд эгдүүтэй бяцхан гараа байнга угаах гээд байдаг тул сайртах нь амархан байдаг.  

Шороо зөөх дугуйтай жижиг тэрэг түүний хувьд төрсөн өдрийн мартагдашгүй бэлэг болно. Тэр таны цэцэрлэгжүүлэх ажлын чинь эгдүүтэй хамтрагч чинь байх болно.
Бэлтгэсэн Н. Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж