Америкийн эрдэмтэд тамхины хор хөнөөлийг багасгах нэгэн арга олжээ. Тамхи татдаг хүмүүс хоолондоо аль болох их хэмжээгээр байцаа хэрэглэж байвал тамхинаас болж үүсэх өвчлөлөөс сэргийлж болох гэнэ. Хүний биед Nrf2 хэмээх уураг байдаг бөгөөд энэ нь биеийг хорт зуршил, орчны бохирдлоос хамгаалдаг ажээ. Тамхинаас болж энэхүү уурагны хэмжээ багасдаг бол байцаа тус уургийг нөхөн идэвхжүүлэх чадвартай ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар цэцэгт болон цагаан байцаа уг аргад илүү үр дүнтэй гэнэ.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ