Орчин
үеийн ямар ч хотод ногоон байгууламж дутагдалтай байдгийг хэн хүнгүй мэднэ.
Шинэ барилга, зам талбай гээд хотын ногоон байгууламжийг багасгах олон хүчин зүйл бий. Гэхдээ хүсэл байвал энэ дутагдлыг эерэгээр өөрчилж болох аж. Үүнийг Испанийн Жирон хотын гудамжаар зугаалах бүхээг дээрээ зүлэг тарьсан "Phyto
Kinetic" автобуснаас харж болно. Хоёр жил гаруйн өмнө Чикаго хотын залуус хотынхоо метрог өөрчлөхөөр шийджээ. Тэд "Mobile Garden Chicago" төсөл санаачилж, дээрээ амьд
цэцэгс бүхий галт тэргийг хотоор аялуулахаар шийдэж байсан юм. Америкчуудын энэ санааг Испани “ногоонтон” Марк Гранен (Marc Granen) ийн нутагтаа хэрэгжүүлжээ. Гэхдээ тэр метрог биш харин хотын тээврийн автобусыг өнгийн цэцэгсээр гоёсон байна.

Ингэхийн тулд автобусны дээврийг тусгай хөөсөөр бүрж, түүн дээрээ зүлэг, цэцэгсээ суулгажээ.
Марк Гранены
энэ ажлыг Жироноос холгүй орших Барселона хотын захиргаа ихэд сонирхон,
хотынхоо ногоон байгууламжийг ийм байдлаар нэмэгдүүлэхээр шийдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР