Японд болсон галын наадмын үеэр 59 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Японд болсон галын наадмын үеэр 59 хүн гэмтжээ

Японы Кёото мужид өчигдөр болсон галын наадмын баярын үеэр пропаны хийтэй сав дэлбэрснээс 59 хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын 19 нь хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэний тав нь амь насанд аюул учруулах хэмжээний гэмтэлтэй гэнэ. Японы албаныхны мэдээлснээр Кёото мужийн Фукутияма хотод зуны галт наадмын баярыг тэмдэглэх үеэр орон нутгийн цагаар 19:30 минутын үед дэлбэрэлт болсон аж. Гэрчүүдийн яриагаар галт наадмын баярын үеэр ямар нэгэн юм дэлбэрэх хүчтэй чимээ гарч, хүмүүс орилолдож, гүйцгээсэн байна. Галт наадмын зохион байгуулагчдын үзэж буйгаар хоол хийх зориулалтаар ашиглаж байсан пропаны хийтэй бортогон сав дэлбэрсэн гэнэ.

Японы Кёото хотод жил бүр зохион байгуулагддаг зуны галт наадмын баярыг өнгөрсөн жил 11 мянга орчим хүн үзэж сонирхжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж