Бид бусдын нөлөөнд дор амьдардаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Бид бусдын нөлөөнд дор амьдардаг уу?

Бидний бусадтай харьцах харьцаа биднийг илэрхийлж байдаг.  Нийгмийн харилцаа нь бидний амьдралд санаанд оромгүй олон замаар нөлөөлж байдаг юм. Манай нийгэмд хүн жингээ хасах эсвэл нэмэхээ  шийдэж байх зуур үүний цаана энэ бүгдийг судалдаг шинжлэх  ухаан байдаг гэдгийг  хүмүүс тэр болгон мэддэггүй. Харвардын их сургуулийн нийгэм судлаач Николас Кристейкис , Сан Диегогын профессор Жеймс Фоулес нар 2007 онд “Хэт таргалалтын халдвар” судалгааны ном бүтээсэн нь Америк болон Европын сэтгүүлчдийн дунд шуугиан дэгдээсэн юм. Хэт таргалалт нь яг л ханиад томуу шиг  гэр бүлийнхэн болон найзуудад “халдварладагийг” судалгааны дүн харуулсан байна.
Нөгөө талаар таны найзын найзын найз таргалж эхэлсэн бол та таргалахгүй ч нэлээд жин нэмэх нь гарцаагүй.  Сэтгүүлчид үүнийг өлгөж авахдаа “ Та жин нэмээд байгаа бол үүнд тарган найзыгаа буруутга” гэж тайлбарласан юм. Харин европын сонинуудад”  Хэрэв найз чинь тарган бол та өөрийгөө буруутгах уу” гэж бичсэн байдаг.   
Жирийн америк хүн энэ тохиолдолд өөртөө дүгнэлт хийж  өөртөө анхаардаг. Гэвч сүүлийн хэдэн жилд тархи  угаасан судалгааны  ном амжилт олохоо больсон ч Кристэйкис, Фоулер нарын судалгаа америкчуудад тэдний сонгууль өгөх , гэрлэх, салах, хүүхэдтэй болох, тамхи татах,жингээ нэмэх, хандив өгөх, сэтгэлээр унах, ганцаардах  эсэх нь  ухамсартай ухамсаргүйгээр нийгмийн нөлөөнөөс болдог гэдгийг ойлгуулсан юм.  “Таны үйл хөдлөл бусдаас шалтгаалдаг гэдгийг мэдээд та цочирдож ч магад”  гэж  тэд номондоо бичжээ. Гэвч алдаа чинь хожил болох үе бас байдаг. Бид бусдынхаа  нөлөөн  дор байж болох ч тэд бас таны нөлөөнд байдаг гэсэн үг. Бидэнд бусдад нөлөөлөх хүчээ ашиглан олон хүний амьдралыг өөрчлөх боломж бий гэж 1960- онд Стэнли Милгрэм ярьж байсан юм. Та хөрш рүүгээ инээмсэглэн харж, бусдад өглөг өгөхөд таны энэ үйлдэл яг л давалгаа шиг олон мянган хүнийг хамарч бусдад аз жаргал ач буянаа  түгээдэгтэй адил. Кристэйкис, Фоулес нарын судалгааны гол зорилго болох өөрийн  ур чадвараа сайжруулан, бусдад харуулах аргуудыг танд хүргэж байна.

1.Үдэшлэг зохио.
 Нийгмийн харилцааны төвд байдаг хүмүүс олон найз нөхөдтэй байдаг. Та үүний цөмд байх тусмаа шинэ санаа, зуршилыг вирус шиг тараагч болно. Хэрэв гахайн ханиад дэгдвэл цөмд байх нь хамгийн муу байрлал. Та зорилгодоо хүрэхийн тулд шинэ найз нөхөдтэй болохын зэрэгцээ одоогийн харилцаа холбоогоо хэвээр хадгалж нөлөөллийн хүрээгээ аль болох тэлэх хэрэгтэй.  Америкчуудын 2/3  хувь нь ирээдүйн ханьтайгаа найз нөхөд, гэр бүлийнхнээрээ дамжуулж  танилцсан байдаг.

2. Жингээ хас.
Кристейкис, Фоулес нарын судалгаа хэвлэлд нийтлэгдсэний дараа таргалалт нийгмийн гишүүдийн дунд халдварт өвчин шиг халдварладаг  болохыг харуулсан юм.  Тийм бол хүмүүс хэрхэн таргалалтыг дамжуулдаг вэ?  Нэг зам нь дуурайх  юм.  Хэн нэгний  идэж  ууж, гүйж, байгааг  харах үед таны уураг тархи үүнийг бичиж байдаг.  Уураг тархины үйл ажиллагаа таны гүйх, идэж уух, унтахтай адил зарчимтай.  Судалгаанд хамрагдсан хүмүүсийг ажиглахад  хэтэрхий хурдан, их иддэг хүний хажууд суусан хүн, бусадтай харьцуулахад илүү их идэх хандлагатай байжээ. Нийгмийн хэм хэмжээ ч үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв найз чинь жин нэмэх хандлагатай бол таны фитнесст явах  дур сонирхол ч мөн буурах болно. Учир нь найзын чинь үйлдэл танд жингээ хасах  онцын шаарадлагатай зүйл биш гэдгийг харуулж байдаг. Тэр тарган ч тантай л адил хүн.
Азаар  нийгмийн хэм хэмжээг зөрчигчдийн тархинд энэ нь анхааруулах дохио болж байгаа нь сайн хэрэг. Жингээ хасах нь жин нэмэхтэй адил хялбар зүйл гэдгийг  хүмүүс ойлгож эхэлжээ. Дээрх судлаачдын үзэж буйгаар хэрэв та гүйлтийн клубт элсвэл олон найз нөхөдтэй болж,  нэг сонирхолтой хүмүүсээр өөийгөө хүрээлүүлнэ. Мөн таны уураг тархи ч үүнийг давхар бичиж байгааг мартаж болохгүй. Мөн эрүүл хоол хүнс сонгох эсэх чинь таны л сонголт.  Хэрэв та шарсан хуурсан зүйлээс татгалзаж, ногоо жимс түлхүү хэрэглэж эхэлвэл таны найзад энэ эерэгээр нөлөөлнө. Та эрүүл саруул байж зөв дадал зуршилтай болвол нийгмийн хэм хэмжээг зөрчихгүй.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж