Үндэсний дээд амжилт 30 удаа эвдэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Үндэсний дээд амжилт 30 удаа эвдэгджээ

Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ ОХУ-ын Москва хотноо үргэлжилж байна. ОХУ-ын нийслэлийн “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид ДАШТ-ний дээд амжилт нэг, 2013 оны хөнгөн атлетикийн дээд амжилт 14, Тивийн дээд амжилт нэг, үндэсний дээд амжилт 30 удаа шинэчлэн тогтоогоод байна. /2013 оны наймдугаар сарын 16-ны 12:00 цагийн байдлаар/  

ДАШТ-ний дээд амжилтыг Украйны тамирчин Богдан Бондаренка өндрийн харайлтын төрөлд 2,41 метр дээгүүр давснаар тогтоосон байна. ДАШТ-ний дээд амжилтыг Кубын алдарт тамирчин Хавьер Сотомаёор 1993 оны Германы Штутгарт хотод болсон ДАШТ-ний үеэр 2,40 метр дээгүүр давсан амжилтаараа эзэмшдэг байсан юм. Энэхүү амжилтыг 20 жилийн дараа 24 настай Украйны тамирчин Богдан Бондаренка эвдлээ. Бондарекагийн амжилт мөн Украйны дээд амжилт болон тэмдэглэх юм.

Энэ удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аваргад 206 орны 1974 (эр 1106, эм 868) шилдэг тамирчид 47 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр оролцож байна. Тэмцээний нээлт уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрлөөр эхэлж, манай тамирчин ОУХМ Л.Отгонбаяр харамсалтайгаар замын дундаас уралдааныг орхисон. Өдгөө 31 настай ОУХМ Л.Отгонбаярын хувьд энэ дэлхийн аварга хамгийн сүүлийнх нь байж болох юм. Тэрбээр 2007 онд Японы Осака, 2009 оны Германы Берлин, 2011 оны БНСУ-ын Дэгү хотноо болсон дэлхийн аваргад хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн бөгөөд Монголын эмэгтэй марафон гүйлтийн өмнөө барьдаг цорын ганц тамирчин гэхэд болно. Л.Отгонбаяр дөрвөн удаагийн ДАШТ-ээс гадна 2004 оны Грекийн Афин, 2012 оны Английн Лондон хотноо болсон олимп болон 2006, 2010 оны БНХАУ-ын Гуанжу хотноо болсон Азийн наадмуудад оролцсон. 2006 оны Гуанжугийн Азийн наадамд наймдугаар байр эзэлж, эх орныхоо нэрийг тивийн хэмжээнд өргөсөн билээ.

Харин эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Улаанбаатарын цагаар маргааш буюу наймдугаар сарын 17-нд 20:30 минутаас гараанаас гарна.

Б.БИЛЭГ

ДАШТ-ний медаль хүртсэн байдал:

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

АНУ

4

8

2

14

2

ОХУ

3

3

2

8

 

Кени

3

3

2

8

4

Герман

2

2

1

5

5

Этиоп

2

1

2

5

6

Украйн

2

0

1

3

 

Ямайк

2

0

1

3

8

Их Британи

2

0

0

2

9

Польш

1

1

0

2

10

Чех

1

0

1

2

11

Колумб

1

0

0

1

 

Хорват

1

0

0

1

 

Ирланд

1

0

0

1

 

Шинэ Зеланд

1

0

0

1

 

Швед

1

0

0

1

 

Тринидад
Тобаго

1

0

0

1

17

Франц

0

2

1

3

18

Канад

0

1

2

3

 

Хятад

0

1

2

3

20

Ботсвана

0

1

0

1

 

Унгар

0

1

0

1

 

Итали

0

1

0

1

 

Катар

0

1

0

1

 

Кот-д"Ивуар

0

1

0

1

 

Нигери

0

1

0

1

26

Куба

0

0

2

2

 

Серби

0

0

2

2

28

Австрали

0

0

1

1

 

Голланд

0

0

1

1

 

Жибүти

0

0

1

1

 

Бүгд найрамдах Доминикан

0

0

1

1

 

Испани

0

0

1

1

 

Эстони

0

0

1

1

 

Япон

0

0

1

1

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

АНУ

4

8

2

14

2

ОХУ

3

3

2

8

 

Кени

3

3

2

8

4

Герман

2

2

1

5

5

Этиоп

2

1

2

5

6

Украйн

2

0

1

3

 

Ямайк

2

0

1

3

8

Их Британи

2

0

0

2

9

Польш

1

1

0

2

10

Чех

1

0

1

2

11

Колумб

1

0

0

1

 

Хорват

1

0

0

1

 

Ирланд

1

0

0

1

 

Шинэ Зеланд

1

0

0

1

 

Швед

1

0

0

1

 

Тринидад
Тобаго

1

0

0

1

17

Франц

0

2

1

3

18

Канад

0

1

2

3

 

Хятад

0

1

2

3

20

Ботсвана

0

1

0

1

 

Унгар

0

1

0

1

 

Итали

0

1

0

1

 

Катар

0

1

0

1

 

Кот-д"Ивуар

0

1

0

1

 

Нигери

0

1

0

1

26

Куба

0

0

2

2

 

Серби

0

0

2

2

28

Австрали

0

0

1

1

 

Голланд

0

0

1

1

 

Жибүти

0

0

1

1

 

Бүгд найрамдах Доминикан

0

0

1

1

 

Испани

0

0

1

1

 

Эстони

0

0

1

1

 

Япон

0

0

1

1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж