Модны хулгайтай тэмцэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Модны хулгайтай тэмцэхийг уриалав

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс БОНХЯ болон Нийслэлийн Байгаль орчны газарт хандан, модны хулгайтай эрчимтэй тэмцэхийг шаардаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг төлөөлөн Эдийн засагч Н.Дашзэвэг тэргүүтэй хүмүүс оролцсон юм.

“Модны хулгайтай тэмцэж буй одоогийн арга барил үр дүнгээ өгөхгүй байгаа гэдгийг 2013 оны долдугаар сарын 19-ны шөнө хийсэн Байгаль орчны иргэний зөвлөлийн шалгалт харуулж байна” хэмээн мэдээлэл хийгчид онцоллоо.

Шалгалт хийх үедээ тэд Зүүнхараагаас хулгайн мод тээвэрлэсэн Маяти маркийн автомашин болон чиргүүлтэй зургаан Зил 131 автомашиныг дагасан байна. Гэтэл Хулгайн мод тээвэрлэсэн автомашины жолооч нар 22-ын товчооны араар тойрч, Тахилтын амаар дайран Улаанбаатар хотод орж ирэн, шөнийн 03:00-06:00 цагийн хооронд модны захууд руу нэвтэрч байжээ.

Иймээс Монголын байгаль орчны иргэний зөвлөл БОНХ-ийн сайд С.Оюун болон Нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар харилцан уялдаа холбоотой ажиллаж, модны хулгайтай тэмцэхийг тэд уриалав. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж