
Тэрбээр “Би хайр дурлалыг цор ганц байдаг гэдэгт итгэдэггүй. Хүний амьдрал санаандгүй учрал, хайр дурлалаар дүүрэн байдаг. Би Dominic Cooper-тай үерхэж байхдаа ч бидний харилцаа мөнхийн биш гэдгийг мэдэж байсан. Тиймээс салсны дараа надад хүндээр тусаагүй байх.
Би хил хязгаар гэж мэдэхгүй. Харин зав цагтаа зөв газартаа байна уу, үгүй юу гэдэг л бүх зүйлийн хэмжүүр болдог. Хэрвээ чи хэн нэгнийг үнэхээр их хайрлаж байгаа бол чи юу ч хийсэн бүгд бүтэх болно. Харин энэ бүгд болохоо больчихвол тэр үед чи өөрийгөө хүчлэх хэрэггүй. Бүх зүйл эхэлсэн бол дуусдаг.
Миний ээж надад учир шалтгааны тухай үргэлж хэлдэг байсан. Бүх зүйл учир шалтгаанаас болж тохиолддог. Хэрвээ ямар нэгэн зүйл болсон бол тэр болох ёстой байсан болоод л болсон гэсэн үг.
Би гэхдээ хүний хувь тавиланг бүгдийн чулуун дээр сийлчихсэн байдаг гэж бодохгүй байна л даа. Хүнээс өөрөөс шалтгаалах маш олон зүйл байдаг. Гэхдээ зарим нэг зүйлийг бид өөрсдөө хянах боломжгүй. Жишээ нь хэзээ хэнтэй учрахаа бид урьдчилж төлөвлөж, төлөвлөгөөний дагуу хүнд дурлаж хайрлаж чаддаггүй шүү дээ. Тиймээс би хайрыг бурхны бэлэг гэж боддог” хэмээн ярьжээ.
Н.Наран