Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцлоо.
Эх сурвалж: www.president.mn