
Харин хотын дарга Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр иргэдтэй уулзалт хийх бөгөөд “UB palace”-ийн Их танхимд болох эл уулзалт 10.00 цагаас эхэлнэ. Уулзалтын үеэр иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 газрын байршлыг дэлгэрэнгүй мэдээлж, хэзээнээс эхлэн газар өмчлүүлэх ажил эхлэх тухай, барилгын зөвшөөрөл, газар эзэмших эрх олгох харилцааны талаар холбогдох албаныхан нээлттэй мэдээлэл хийх юм байна.
Түүнчлэн гэр хорооллын иргэдийн санаачлага оролцоотой хийгдсэн ажлыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр 11 цагаас СХД-ийн 1-р хорооллын арын дэнжид болох аж. Үүнд хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон холбогдох албаныхан оролцох юм байна.