К.Роланд: Монголчууд асуудлаа шийдэх эрмэлзлэлтэй

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

К.Роланд: Монголчууд асуудлаа шийдэх эрмэлзлэлтэй

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлаар ажиллаж байсан Дэвид Долларын хугацаа дуусч ноён Клаус Роланд томилогдсон талаар мэдээлсэн. Ноён Клаус Роланд томилогдсоноосоо хойш анх удаа Монголд ирж мягмар гаригт Төрийн ордонд болсон Монгол Улсын Засгийн газар, гадаад түншүүдийн бодлогын уулзалтад ирж оролцлоо. Энэ үеэр нь түүнтэй ярилцсан юм. Ноён Роланд Бээжинд, өмнө нь ОХУ-г хариуцан ажиллаж байсан, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн ажлаар 1990-ээд оны дундаар олонтаа Монголд ирж байсан юм. Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Бээжинд байрладаг. Харин Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газар ажилладаг билээ.
 
-Юуны өмнө танд Монголыг хариуцан ажиллахаар болсонд баяр хүргэе. Монголчуудын нэлээд танил болсон ноён Д.Долларыг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш харамсалтай нь Дэлхийн банк төсөл, хөтөлбөрөө зогсоох гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ тухайн үед Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас үүнийг няцаасан албан ёсны тайлбарыг өгч байсан. Гэхдээ таныг Монголд ирээд байгаагийнх Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрүүдийн цаашдын ажиллагааны талаар асуумаар байна.

-Баярлалаа. Ноён Дэвид Доллар өнгөрсөн жилийн аравдугаар сард өөр ажилд томилогдсон. Харин ОХУ-д ажиллаж байсан ажлаа дуусгаад өнгөрсөн хоёрдугаар сараас Монголыг хариуцах ажлаа хүлээж аваад байна. Дэлхийн банк өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ цаашид ч идэвхтэй үргэлжлүүлнэ. Үүнд төсвийн тогтвортой байдал, хөдөөгийн хөгжил, уул уурхайн чиглэлээр техник, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Мөн нийгмийн халамжийн асуудал, нийгмийн халамж нүдээ олсон, хот хөдөө, хөгшин залуу гэж ялгаваргүйгээр оновчтой халамжийн бодлого боловсруулах, хүргэхэд техник, арга зүйн туслалцаа үзүүлдэг.

-Монголд ирсэн таны сэтгэгдэл. Цаашдын үйл ажиллагааны тань төлөв?

-1990-ээд оны дунд үеэр би Монголд олон удаа ирж байсан. 13 жилийн дараа Монголд ирээд, нисэх онгоцны буудалд буугаад л харахад их өөрчлөгдсөн, ахиц дэвшил гарсан нь харагдаж байна. Хот их өнгө үзэмжтэй сайхан болсон, шинэ шинэ байшингууд, . Намайг өмнө нь ирэхэд Улаанбаатар 600 гаруй мянган хүнтэй байсан бол одоо сая гарсан байна. Улаанбаатар хот хөгжиж, томрохын хэрээр бас түүнийг дагаад сорилт, хүндрэлүүд гарч ирэх нь ойлгомжтой. Хөдөөгөөс олон хүн нүүж ирж байна. Эдийн засгийн төв гэдэг утгаараа энэ нүүдэл цаашид ч зогсоно гэж бодох аргаггүй. Тиймээс хот төлөвлөлтийн бодлогод илүү анхаарах шаардлага гарч ирж байна. Би Бээжинд суурин ажилладаг. Гэхдээ Монголд дахиад олон ирэх байх. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнтэй ч олон уулзах байх гэж бодож байна. 

Монголд уул уурхайн олон томоохон төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлж байна. Энэ бүр төслүүд монголчуудад үр өгөөжтэй бйаж Монгол Улс урт хугацаанд, олон жилдээ тогтвортой хөгжих боломжийг олгож байна. Уул уурхайгаас орж ирж байгаа өнөөдрийн орлогыг үр дүндээ зохицтой зохицуулах, орлого ихсэн тусам, зарлагаа өсгөхгүй, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, төсвийн тогтвортой асуудал өнөөдөр ч /Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийг хэлж байна, сурв/ яригдаж байна. Ашигт малтмалаас хараат орнуудын хувьд төсвийн зохицуулалт заавал байх ёстой. Яагаад гэвэл ашигт малтмалын үнэ байнга өсч, буурч, хэлбэлзэж байдаг. Иймээс үнэ өсч орлого нэмэгдэхийн хэрээр зарлагаа нэмэгдүүлэх бус, урт болон дунд хугацааны зохицуулалт бүхий тогторжилтын хууль заавал байх ёстой. Дэлхийн улсуудад тогворжилийн янз бүрийн загварууд бий. Шилдэг загваруудаас харахад үнэ өндөр байхад зардлаа тогтвортой хэмжээнд барьж, илүү орлогоо Тогтворжилтийн санд хадгалан үнэ буурсан үед хэрэглэх богино хугацааны болон байгалийн баялгаа дуусахад буюу 50-аас дээш эилийн дараа хэрэглэхээр хадгалах сан байгуулах гэсэн хоёр арга байна. Байгалийн баялаг дуусашгүй биш учраас ирээдүй хойчдоо хүргэх хоёр арга байдаг. Нэгдүгээрх нь мэдээж баялгаа ашиглахгүйгээр хадгалах. Харин хоёрдугаарх нь баялгаас олсон орлогын тодорхой хэсгийг ирээдүй хойчдоо, тэдний амьдрах орчныг илүү сайн болгоход зарцуулах арга юм. Танай хөрш ОХУ гэдэг Төсвийн тогтворжилтын сан болон ирээдүй үеийнхэнд зориулах хоёр сайн байгууласан байгаа.   

-Та манай хөрш ОХУ-д өмнө нь ажиллаж байсан болохоор энэ туршлага нь манай улсад ажиллахад бас дөхөм үзүүлэх болов уу, та юу гэж бодож байна?

-Оросын талаар монголчууд надаас илүү сайн мэднэ. ОХУ Монгол Улс олон жилийн түүхэн харилцаатай. Монголчууд орос хэлийг сайн мэддэг. Хоёр орны холбоо харилцаа бат бэх, цаашид ч холбоо харилцаа улам илүү хөгжсөн хэвээр байна байх. Би бол герман хүн. Монгол Улс ч Германтай олон жилийн хамтын ажиллагаатай. Монголд Гермөнд мэргэжил эзэмшсэн 30 гаруй мянган хүн байдаг гэж би сонссон. Энэхүү уламжлалт харилцаа маань улам бүр бэхжин батажина гэж найдаж байна.

-Олон улсын валютын сан Монгол Улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувиас хэтрүүлэхгүй байлга гэж зөвлөдөг. Саяхан энэ хэмжээг 6,5 хувиас хэтрүүлэх юм бол ОУВС зээл, тусламжаа зогсооно гэж анхааруулсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? Дэлхийн банкны зүгээс ч тодорхой нөхцлүүдийг хангахгүй бол зээл, тусламжаа эргэж харах анхааруулга явж байна уу гэж анзаарагдсан…?

-Одоогийн байдлаар төсвийн зарлага тодорхой хязгаарыг давсан зүйл алга. Хэрвээ тодорхой хэмжээний хязгаарыг давбал яах вэ гэдэг утгаар ийм асуудал гарч ирж байгаа гэж ойлгож байна. Ер нь аль ч улсад төсвийн алдаглдыг хэтрүүлэхгүй байх нийтлэг дүрэм байдаг гэдэг утгаараа. Гэхдээ энэ бол цэвэр математик утгаар нь буюу зарлага 5,9 хувь байвал ингэнэ, 6,1 хувь болчихвол ингэнэ гэсэн утгаар нь хэлж байгаа хэрэг биш. Энэ бол зарчмын асуудал. Зээл тусламуийн үр дүн, тоо хэмжээ, хоорондын харьцаа, төсвийн бодлого, төсвийн орлогын бүрдүүлэлт, зохицуулалт гэх мэт олон асуудлыг харж авч үзэх шаардлагатай. 

-Одоо хэлэлцэж буй төсвийн тодотголоор төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 6,4 хувьд хүрч болзошгүй гэж манай Засгийн газар мэдээлсэн. Өмнө хэлээд байгаа зургаан хувиас хэтэрч буй үзүүлэлт. Грек гэх мэт улсууд энэ харьцааг алдагдуулсанд олон улсын санхүүгийн байгуулллагууд буруутгаж байсан. Манай улсын хувьд төсвийн зардал ийм хэмжээнд байх нь аюултай тоо юу. Дэлхийн банк үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Дэлхийн эдийн засгийн хямралын дараа аль ч Засгийн газруудад хүндрэл сорил, төсвөө барих, хянах асуудал тулгарч байгаа. Төсвийн тодотгол хэлэлцүүлгийн шатанд явж байна. Үүгээр ямар дүр зураг гарах, эцсийн үр дүн, харьцаа ямар байх гэдгийг харж байж, дараа илүү нарийвчлан ярилцах шаардлагатай байх. Ирээдүйд ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг таамаглан ярих нь цаг үрсэн асуудал. Одоо Монгол Улс төсвийн асуудлаа ярьж байна. Монголд байх хэд хоногийн хугацаандаа парламент, Засгийн газар оролцогч талууд асуудлыг шийдэх эрмэлзлэлтэй, итгэл үнэмшилтэй байгаа нь харагдаж байна. Бидний үүрэг бо л зөвлөгө өгөх, дэвшилттэй туршлагуудаас танилцуулах. Хамтдаа асуудал, шийдлээ оновчтой болгох талаар ярилцаж, цаашид бүх асуудал яригдаж тодорхой төлөв гарсны дараа үнэлэлт, дүгнэлт гаргах боломж гарна гэж болож байна. Тэр үед хариу үйлдэл ямар байх нь тодорхой болох биз. Дэлхийн банк 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Улс бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй. Аливаа шийдэл бүх оронд адилхан байх боломжгүй. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх вэ гэдгээс дараагийн үйлдэл ямар байх тодорой чухал түлхэц болно гэж бодож байна.

-Баярлалаа. 
 
А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж