
Сүлжээний тоног төхөөрөмжийн хамгийн том компани болох CISCO Systems компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ. Хэдийгээр тус компани энэ жилийн дөрөв дэх улирлын байдлаар 2,3 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, өнгөрсөн жилийнхээс өссөн ч ажилтнуудаа цомхотгож, үйлдвэрийн алдагдалаас сэргийлэхээр болсон байна. “Эдийн засгийн орчныг яаж ч дүгнэж болохгүй тийм л зүйл байдаг. Тиймээс бид хэрэггүй зардлаа танах ёстой. Ажилтнуудад энэ харгис үйлдэл мэт санагдаж болно. Гэхдээ бид ч гэсэн ашиг орлогоо бодно биз дээ” гэж тус компанийн ерөнхий захирал Жон Чамберс ярьжээ. CISCO компани нь сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компанийн нэг бөгөөд 1984 онд АНУ-ын Калифорниа мужийн, Сан-Франциско хотод байгуулагдаж байсан юм. Тус компани 48,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн томоохон компанийн нэг билээ.
Б.СҮХ