“Эрх цагаан унага”-ын дуулалт жүжиг тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

“Эрх цагаан унага”-ын дуулалт жүжиг тоглогдоно

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хүүхдэд зориулсан ээлжит уран бүтээлээ ирэх сард толилуулахаар болжээ. “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” дуулалт жүжгийн зохиолыг ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд бичиж найруулсан бөгөөд ирэх есдүгээр сарын 21-нд үзэгчдийн хүртээл болгоно.  Уламжлалт ёс заншил, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг багачуудад түгээх энэ уран бүтээлийн гол дүрийг О.Отгонжаргал бүтээх гэнэ. Харин түүний эх гүүний дүрд М.Бямбаа Э.Номин нар тоглох аж. 

Эцэг эхээ хүндэтгэн, ан амьтныг хайрлаж, эх дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо үргэлж  санаж байхыг сургах “Эрх цагаан унага” дуулалт жүжгийн дуу хэдийнэ бэлэн болсон бөгөөд удахгүй дүрсжүүлж, цэнхэр дэлгэцээр цацах юм байна.

Б.АРИУНТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж