
Фото: Kevin Frayer, File
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Нэнси Пилаи ХАМАС хөдөлгөөнд хандан Газын зурваст цаазаар авах ялаа зогсоохыг уриалсан байна. Зөвхөн шүүх л цаазаар авах ялыг өгөх бөгөөд цаазлалт нь олон улсын хууль журамд нийцэхгүй гэдгийг Пилаи мэдэгдэлдээ хэлжээ. Хамгийн сүүлд хоёр сарын өмнө Газын зурваст цаазлах ялыг гүйцэтгэсэн байлаа.
Газын зурваст цаазаар авах ялыг шүүх нь өгдөг учраас Пилаи мэдэгдэл хачирхалтай харагдаж байна. Албан ёсоор шүүхийн шийдвэрийг Палестины автономын ерөнхийлөгч батлах ёстой. Харин ХАМАС хөдөлгөөнийхөн Махмуд Аббасын бүрэн эрхийн хугацааг 2009 онд дууссан гэж үздэг. Мөн энэ хөдөлгөөнийхөн цаазлах ял хэрэглэхгүй бол палестинчуудыг Израилийн тагнуултай хамтран ажиллахыг зогсоож чадахгүй гэж үздэг ажээ.