
Энтертайнмент ертөнцийн нөлөө бүхий эрхэм Саймон Коуэл сайн найзынхаа эхнэрийг жирэмсэн болгосон мэдээ шоу ертөнцийг донсолгоод байгаа билээ. Түүнчлэн Саймон Коуэлийн хүүхдийг тээж буй эмэгтэй нь түүний сайн найз Энрью Силвермэний эхнэр Лоурен гэдэг нь ч нууц биш болоод байгаа юм. Тэгвэл 10 долоо хоногтой жирэмсэн Лоурен өнөөдөр нөхрөөсөө салах өргөдөлд гарын үсэг зуржээ. Хүүхдээ төрүүлж, Саймонтай гэрлэхийг хүсч буйгаа илэн далангүй өчсөн Лоурен ийнхүү яаравчлан гэр бүлийн амьдралаа цэгцэлжээ. Саймон Коуэл өдгөө 53 настай бол Лоурен түүнээс 17 насаар дүү юм байна.
Уг нь Саймон Коуэл, Эндрью нар удаан хугацаанд гэр бүлийн сайхан харилцаатай, сайн найзууд байсан ч тэдний нөхөрлөл үүгээр дуусгавар болжээ.
Б.АНХТУЯА
