Бороог хэн оруулдаг юм бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Бороог хэн оруулдаг юм бэ?

Энэ 7 хоногийн турш бороо орлоо.

1.Монгол оронд маань бороо орохоор цаг агаар жаахан хүйтрэчихдэг нь
жаахан хэцүү болохоос уг нь бороо ороход бид дуртай л даа. Харин
Солонгост бороо байнга ордог улирал байдаг. Борооны улиралд заримдаа
бүтэн сарын турш шиврээ бороо ордог ч хамгийн гол нь цаг агаар нь
дулаахан байдаг учир Солонгосчууд түүн нэг их түүртээд байдаггүй юм
билээ.

2. Монголд маань бороо ороход нэг сонин зүйл ажиглагдсан нь,
манайхан ер шүхэр хэрэглэхгүй нороод л яваад байх юм. Бороо орохоор цаг
агаар хүйтэрчихэж байгаа болохоор хүйтэн бороонд нэвт цохиулаад олон хүн
өвдчих вий дээ? Солонгост бол бороо ороход бүх хүн зонтик хэрэглэдэг.
Энэ нь нэг талаар Солонгосын агаарын бохирдоос үсээ хамгаалахгүй бол үс
халцрах аюултай гэдэг ч нөгөө талаас норсон хувцастай удаан явж өвчин
тусахаас ч сэргийлж байгаа хэрэг юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж