МҮЭХ мэдэгдэл хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

МҮЭХ мэдэгдэл хүргүүллээ

МҮЭХ-ноос Оюутолгой
ХХК
, Засгийн газар, Уул уурхайн яаманд мэдэгдэл хүргүүллээ. Хөрөнгө оруулалтын
гэрээний тодорхой бус шалтгаанаар 2000 орчим ажилчдад нөхөн олговор өгч
тодорхой бус хугацаагаар ажлаас түр чөлөөлсний улмаас тэдний ажлын байрны
баталгаа алдагдах байдал үүссэнтэй холбогдуулж дээрх гурван байгууллагад
МҮЭ-ийн холбооноос мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой
болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хариуцлагатайгаар биелүүлэх, тэнд
ажилллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг найдвартай
хангуулахын төлөө Оюутолгой компанийн захиргаа болон төрийн байгууллагууд нягт
хамтран ажиллах шаардлагатай.

Мөн 2000 гаруй ажилчдад түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг
эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын
хугацаанд МҮЭ-ийн холбоонд албан тоотоор ирүүлэхийг шаардсан байна. Хэрэв
тодорхойгүй гэрээний улмаас эдгээр ажилчид хохирох байдал үүсвэл МҮЭ-ийн
холбооноос шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно гэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж