Хот байгуулалтын нээлттэй хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Хот байгуулалтын нээлттэй хэлэлцүүлэг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачлагаар хот байгуулалтын тухай “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг маргааш 10.00 цагт “UB palace”-ийн их танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар,Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, мөн дүүргүүдийн өмч, газрын харилцааны мэргэжилтнүүд оролцож, шинэ хийгдэж байгаа ажлуудаа танилцуулах бөгөөд иргэд, оршин суугчид мэдээлэл авах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой ажээ.

 Энэ нь газрын харилцаа, хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, шинээр санаачлан хийгдэж буй ажлуудыг танилцуулах, цаашид иргэдийн санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилготой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж