
ОУХБ-ын Ази номхон далайн бүсийн захирал Ноён Урамото МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нартай уулзаж Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Ноён Урамотогийн хамт ОУХБ-ын Бээжин дэх товчооны захирал, Анна Херберт, Бүсийн захирлын ахлах зөвлөх Мин Кинг, ОУХБ-ын Монгол дахь төлөөлөгч П.Болормаа нар байлцсан юм. МҮЭ-ийн холбоо, ОУХБ-ын хамтын ажиллагааны талаар ярилцсан ба цаашид хийх ажлын чиглэлээ тогтсоноор уулзалт өндөрлөв.
Ш.ЧИМЭГ