Спорт машины өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Спорт машины өдөрлөг болно

“Ub auto tuning 2013” шоу буюу спорт машин болон авто машины өдөрлөг наймдугаар сарын 17-нд болох гэж байгаатай “Ub auto center”-ийн менежер Ц.Бадмаанямбуу, “М77 клуб”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэтулга нар мэдээлэл хийлээ.

Монголын спорт машин сонирхогчдын холбоо бидний сайн мэдэх “М77 клуб” Монголд хоёр дахь удаагаа “Ub auto tuning 2013” шоуг “Мишээл экспо”-д наймдугаар сарын 17-нд 11.00-19.00 цагийн хооронд зохион байгуулах гэнэ.  Уг арга хэмжээг “Мандалт даатгал”-ын компани болон “Ub auto center” нар ивээн тэтгэн оролцож байгаа ажээ. Уг өдөрлөгийн  гол давуу тал нь гэр бүл найз нөхдөөрөө хүрэлцэн ирж олон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож өөрсдийн амралтын өдрөө зөв боловсон өнгрүүлэх бүх боломжоор хангасан буй. Энэхүү шоуны гол зорилго нь  авто хувьсал, Монгол инженер авто техник үйлчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж, дэлхийн авто хувьсал болон инженерүүдтэй Монгол инженерүүд мөр зэрэгцэн алхаж яваа гэдгийг харуулсан шоу өдөрлөг болох гэнэ. Энэхүү өдөрлөгөөр 100$-ын машины дуудлага худалдаа болон эмэгтэй жолооч нарын ур чадварыг сорьсон олон тэмцээн уралдаан болох бололтой. Түүнээс гадна 40-50 гаруй авто машин оролцох бөгөөд зөвхөн 100 хувь Монгол инженер, Монгол засварчдын тоноглож ,чимсэн, янзалж, засч босгосон олон сонирхолтой машинууд оролцоно. “Ub auto tuning 2013” шоуны такс нь таван мянган төгрөг бөгөөд 10 хүртлэх насны хүүхдүүд үнэгүй орох эрхтэй. Мөн та тус тасалбараараа “Ub auto center”-ээр 5000 төгрөгнөөс дээш үнэгүй үйлчилгээ авах боломжыг олгож байгаа гээд маш олон гэнэтийн бэлгэнүүд таныг хүлээж байна.

Хамгийн хачирхалтай нь бид спорт машины өдөрлөг гэхээр мэдээж Дрифтгүйгээр төсөөлдөггүй бол та энэ удаад дрифтгүй тэр утгаар хүүхдүүд гэр бүлүүдийн тайван байдал болон аюулгүй байдлыг сайтар хангаж өгсөн гэнэ шүү.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж