Н.Түвшинбаяр аваргын цолны мялаалга наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр аваргын цолны мялаалга наадам болно

Ардын
хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч, цол
хүртсэн бөхчүүдэд нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлэн, бэсрэг наадмууд
хийж байгаа билээ. Наймдугаар сарын эхээр Сэлэнгэ нутгийнхан залуу
аваргадаа хүндэтгэл үзүүлж наадсан бол өнгөрсөн долоо хоногт улсын заан
Б.Батмөнхийн цолны мялаалга наадам Төв аймгийн Баянхангай суманд болсон
юм.

Тэгвэл энэ жилийн баяр наадамд зургаан даван, үндэсний бөхийн
харцага цол хүртсэн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт
хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрсөн нутаг Булган аймгийн Сайхан
суманд болох ажээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж