Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах “Ерөнхий сайдын 30 минут” цуцлагдлаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаатай холбогдуулан уулзалтыг хойшлуулсан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн байсан юм. Энэ удаагийн ҮАБЗ-ийн хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ