&#34Роналдо намайг зарахгүй байхыг удирдлагаас хүссэн&#34

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

&#34Роналдо намайг зарахгүй байхыг удирдлагаас хүссэн&#34

Испанийн Мадридын "Реал"-ын хагас хамгаалагч Анхель Ди Мария  багийнх нь анд Криштиано Роналдо түүнийг зарахгүй байхыг удирдлагатай уулзахдаа хэлсэн тухай дуулжээ. Тэрбээр Роналдогийн энэхүү үйлдэлд ихэд баярлаж, бас бахархаж буйгаа ярьсан байна.

"Роналдо ерөнхийлөгч Флорентино Перестэй уулзахдаа миний тухай ярьсан юм билээ. Криштиано энэ талаар өөрөө надад юу ч хэлээгүй л дээ. Гэхдээ би бусад тоглогчдоос олж мэдсэн юм.

Энэ бол миний хувьд бахархмаар, нэр хүндийн хэрэг" гэж Анхель Ди Мария өгүүлсэн байна.

Аргентин хамгаалагчийг "Реал"-ын удирдлага энэ зуны наймааны цонхоор зарахаар шийдэж магадгүй тухай яриа гараад байсан билээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж