Татварын Ч.Гансүхийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Татварын Ч.Гансүхийг дахин шалгана

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг  Чингэлтэй дүүргийн шүүхээс  нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч нь эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийг нийслэлийн Шүүхэд  өнөөдөр хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Ингэснээр Чингэлтэй дүүргийн шүүхээс  Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байна.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүх нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд иртлээ тодорхой  хугацаа зарцуулах нь тодорхой боллоо.

Тэднийг хууль бусаар  хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан,  эрх мэдэл, албан тушаалаа  хэтрүүлсэн гэх үндэслэлүүдээр буруутгаад байгаа юм. Харин тусгаарлан шалгаж буй Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан  гэх хэргийг тусгаарлан шалгаж байгаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж