Олон улсын хүүхдийн наадамд оролцох бүтээлийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Олон улсын хүүхдийн наадамд оролцох бүтээлийг шалгаруулна

Жил бүр зохион байгуулдаг Азийн олон улсын хүүхдийн кино наадам энэ жил Япон улсын Кюшю арлын Когошима хотод болох гэж байна. Иймд тус наадамд оролцох хүүхдүүдийг энэ сарын нэгнээс "Миний гэр бүл" сэдэвт видео  бичлэгээр шалгаруулах юм байна. Наадамд 5-11 дүгээр ангийн сурагчид оролцох эрхтэй бөгөөд ирэх есдүгээр сарын 15-ныг бүтээлийг хүлээж авах аж.  Бүтээлийг Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам, Радио телевизийн дээд сургууль, Уламжлалт хөгжлийг дэмжих төвөөс шалгаруулах юм.
М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж