“Дэвжээ” наадмыг албан ёсоор бүртгүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Дэвжээ” наадмыг албан ёсоор бүртгүүллээ

“Дэвжээ” наадмыг албан ёсоор бүртгүүллээ
Монголын Үндэсний “Боловсрол Суваг” телевиз ЕБС-иудын ахлах ангийнхны дунд уралдаан, цэнгээнт, танин мэдэхүйн “Дэвжээ” наадмыг гурван сарын турш амжилттай зохион байгуулж, тавдугаар сарын 19-нд шилдгүүдээ шалгаруулсан юм. “Боловсрол Суваг” телевизийн Шоу нэвтрүүлгийн алба “Дэвжээ” наадам гэдэг нэрээ Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгүүлснээр “Дэвжээ” наадмын нэрийг эзэмшиж, ашиглах эрх зөвхөн “Боловсрол Суваг” телевизид шилжлээ. Энэ нь өөр ямар ч байгууллага, хувь хүн  наадмын нэрийг ашиглах боломжгүй гэсэн үг юм. Монголын Үндэсний “Боловсрол Суваг” телевизээр цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа “Дэвжээ” наадам нь өсвөр үеийнхний хүсэн хүлээдэг хамгийн том наадам болно гэдэгт итгэлтэй байна. “Боловсрол Суваг” телевизийн шоу нэвтрүүлгийн албаны хамт олонд ажлын улам илүү их амжилт хүсэхийн ялдамд, Өсвөр үе хойч ирээдүйдээ чиглэсэн олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаарай гэж ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж