&#34Хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

&#34Хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй&#34

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Ханшийн талаар Монголбанкнаас ямар бодлого баримтлаад байна вэ?

-Төв банкны тухай хууль болон жил бүр Улсын Их Хурлаар батлуулдагТөрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлдМонголбанкаасвалютын ханшийн талаар баримтлах бодлогыг маш тодорхой томъёолсон байдаг. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчимтай гэж заасан. Энэ зарчим нь төгрөгийн хүүний бодлогыг явуулах үндсэн суурь нөхцөл болж өгдөг гэдгийн энд бас дурьдмаар байна. Харин валютын ханшийн огцом чангарах, сулрах дарамтыг Монголбанк санхүүгийн хэрэгслүүдээр дамжуулан зах зээлд оролцох замаар сулруулж ирсэнбөгөөд цаашид ч энэ зарчмаа тууштай баримлах болно.

-Долдугаар сарын сүүлээс эхлэн ханш огцом суларсан, энэ нь юунаас шалтгаалсан бэ?

-Юуны өмнө ганц Монгол төгрөг ам.долларын эсрэг сулраад байгаа юм биш. Энэ үзэгдэл манайхтай адил төстэй эдийн засаг нь уул уурхай дээр тулгуурладаг Австрали, Норвеги  Өмнөд Африк, Венесуэль, Бразилзэрэг томоохон улс орнуудадмөн ажиглагдаад байна. Жишээлбэлоны эхнээс Австрали доллар 12.5 хувь, Өмнөд Африкийн ранд 16 хувь, Венесуэлийн боливар 32 хувиар тус тус сулраад байна. Тэгвэл валютын орлогын гол эх үүсвэр болохэкспортын 95 хувь нь уул уурхайгаас хамаардаг манай улсын хувьд валютын ханш 12 хувиар сулрах нь зах зээлийн нөхцөл байдалтай харьцангуй нийцтэй үзүүлэлт юм. 2013 оны эхний 8 сардгадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, улмаар өнгөрсөн онд эерэг байсан валютын цэвэр урсгал оны эхнээс сөрөг болсноор ханш сулрах дарамт бий болсон.Хэдий тийм ч Монголбанкнаас тухайн нөхцөл байдалд нь тохируулан огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх чиглэлээр оны эхнээс валютын захад тогтмол оролцож, шаардлагатай арга хэмжээ авсны үр дүнд ханш томоохон савалгаагүйгээр зах зээлийн нөхцөл байдалтай уялдан суларч байсан. Харамсалтай нь сүүлийн хэд хоногтвалютын захыг цочроосон мэдээллээр дүүрэн байсан нь ханшийн огцом хэлбэлзэлийг үүсгэсэн. Харин Монголбанкнаас шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд валютын ханш тогтворжоод байна.

-Та яг ямар мэдээлэл захыг цочроосон гээд байгаа талаар тайлбарлах боломжтой юу?

-2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэс Оюутолгой компаниас Рио Тинтод захиа хүргүүлж, Оюу толгой төслийн үйл ажиллагаатай холбоотой маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэхийг мэдэгдсэн бөгөөд 7 дугаар сарын 20-ноос эхлэн “Оюутолгой” төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон тухай мэдээллүүд олон улсын мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн нь хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлсэн. Үүний дараагаар 7 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банкыг Төрийн банктай нэгтгэх шийдвэр гарсан. Гэхдээ тус арга хэмжээг Монголбанк 1 өдрийн дотор амжилттай хэрэгжүүлсний үр дүнд банкны үйлчилгээнд ямар ч гацаа үүсээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдсан. Түүнчлэн долдугаар сарын 22-ны өдөр Олон улсын үнэлгээний “Moody"s” агентлагаас Монгол Улсын дотоод, гадаад валютаар илэрхийлсэн урт хугацааны бонд болон хадгаламжийн үнэлгээг бууруулсан. Үүнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтворгүй, гадаадын хөрөнгө оруулалтын орчин дахь урьдчилан таах аргагүй нөхцөл байдал зэрэг нөлөөлсөн гэж тайлбарласан.

2013 оны долдугаар сарын 29-ний өдөр “Рио Тинто” “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, “Рио Тинто” компани төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад зарцуулагдах 5 тэрбум ам.долларын санхүүжилт Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах хүртэл оруулахгүй талаар албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь Монголын уул уурхай хөрөнгө оруулалтад асар том тодорхой бус байдал авчирлаа гэж гадаадын шинжээчид бичиж байна. Валютын орох урсгалын 2 дахь том суваг бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Монгол Улсын хувьд энэ суваг бол гарцаагүй чухал суваг. Ялангуяа манай экспортын түүхий эдийн үнэ гадаадын зах зээл дээр ийм доогуур байгаа энэ үед дээрх суваг бол валютын орох урсгалын хамгийн гол суваг юм. Монголчуудын гэлтгүй бүх хөрөнгө оруулагчдын томоохон хүлээлт бол “Оюу Толгой” байсан гэдгийг Та бид сайн мэднэ. 7 дугаар сард зах зээл дээр гарч ирж байгаа мэдээ мэдээлэл шийдвэрүүд ерөнхийдөө энэ бүх сайхан төсөөллийг сулруулсан гэхэд хэлсдэхгүй. Үүний илрэл бол одоо валютын зах зээл дээр тогтоод байгаа ханш шүү дээ.

-Цаашид ийм шок үүсгэхгүйн тулдямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Юуны өмнө Монгол Улсын валютын нийт орох урсгалын дийлэнх хувийг бүрдүүлдэг экспорт, хөрөнгө оруулалт, гадаад зээлийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох замаар хөрөнгө оруулалт, зээлийг нэмэгдүүлэх, түүхий эдийн экспорт тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай. Түүнчлэн гадаад зах зээл Монголын талаар ид анхаарч байгаа энэ үед аливаа нэгэн мэдэгдэл, мэдээлэл болоод шийдвэр гаргахдаа маш болгоомжтой болоод ухаалаг хандах шаардлага бидний өмнө тулгараад байна.

Б.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж