Оюутан,
бизнес эрхлэгч, гэртээ суудаг аав ер нь хэн байлаа ч та өөрт оногдсон цагаа үр
ашигтай өнгөрүүлж ажлынхаа үр өгөөжийг нэмэгдүүлэхийг хүсч байвал цагийн
менежментийн доорх 3 аргыг хэрэглээрэй.
1. Зорилгоо тодорхойлох
Өмнөө тодорхой зорилготой хүн цагаа
хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх тал дээр анхаарч, цагийн менежментийг сайн
хийдэг. Ингэхийн тулд:
- Хийх
зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргах. Том ч бай, жижиг ч бай хийх бүх
зүйлээ жагсаан бичих - Ангилан
ялгах. Та хийх бүх зүйлээ жагсаан бичсэн бол дараа нь тэдгээр зүйлүүдээ
чухал боловч яаралгүй, чухал биш боловч яаралтай гэх мэтээр ангилж бичих
Ингэсний дараа ямар ажлыг хэзээ,
хэрхэн, яаж хийх нь тов тодорхой болдог.
2. Хяналт
сайтай байх
Дээр дурьдсан байдлаар жагсаалт
гаргасан бол дараа жагсаалтанд бичигдсэн ажил үүргээ хэрхэн хийж
гүйцэлдүүлж байгаа дээрээ хяналт тавьж, бичиж тэмдэглэх юм. Жагсаалт
гаргахдаа анхаарах зүйлс:
- Таны
цагийг авах олон жижиг ажил байна уу эсвэл том ажлууд их байна уу гэдгийг
тодорхой бичиж хийх ажил бүр дээр хэр их хугацаа зарцуулахаа бичих - Жижиг
гэмээр ажлууд заримдаа их цаг авч үр бүтээмжид нөлөөлдөг. Тиймээс жижиг ч
гэсэн ямар зүйлүүд цагийг чинь хий аваад байгааг бичиж тэмдэглэх хэрэгтэй.
Жишээ нь: хамтран ажиллагсадтайгаа хий дэмий юм ярьж цагаа үрэх,
хэрэгтэй хэрэггүй ирсэн мейлүүдийг үзэх гэх мэт.., Юу таны цагийг
үрээд байгааг, тэдгээр нь хэр давтамжтай болдгийг хүртэл жагсаалтандаа
оруулах - Өдрийн аль
үед илүү их үр бүтээмжтэй ажилладаг эсэхээ тодорхойлох. Та өглөө эрт их
зүйлийг хийж амжуулдаг уу? эсвэл орой юу? Тухайн цагууддаа тохируулж хийх
ажлаа хуваарилан бичих.
3. Ажиллаж
эхлэх
- Гаргасан
жагсаалтаа хараад таны зорилгод нийцэхгүй байгаа ажлыг тэмдэглэ.
Тэгээд өнөөдрөөс эхлэн тухайн зүйлийг хийхээ болих хэрэгтэй - Та хамгийн
чухал гэсэн зүйл дээрээ хамгийн их цагаа зарж чадаж байна уу? хэрвээ үгүй
бол чухал биш зүйл дээр үрэх цагаа багасгаад юу чухал байна түүнийхээ
төлөө цаг гаргаарай. - Эмх
цэгцтэй байх. Суудаг ширээнийхээ эргэн тойрон, ширээн дээрх зүйлүүдээ
ямагт эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Энэ нь танд олон зүйлд сатаарахгүй яг
хийж буй ажил дээрээ төвлөрөхөд тустай бөгөөд чухал бичиг баримтуудаа хайж
цаг алдахгүй байх сайн талтай. - Анхаарлаа
нэг зүйл дээр төвлөрүүлэх. Хүмүүс нэгэн зэрэг олон ажил үүргийг
гүйцэлдүүлэхийг цагаа хэмнэх шалгарсан арга гэж үздэг байсан бол харин
судалгаагаар олон зүйлийг зэрэг амжуулах гэсэн санаатай хүнээс нэг
тодорхой зүйлийг барьж аван хийж буй хүн цаг хугацааг илүү үр ашигтай,
чанартай өнгөрөөдөг болохыг илрүүлсэн байна. - Хийх
зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад нүдэндээ харагдах газруудад наа. Хамгийн
чухал гэснийг нь хамгийн эхэнд, чухал биш зүйлүүдийг нь хамгийн сүүлд
бичээрэй. Жагсаалтаа хаана л явна явсан газартаа байнга авч явах нь хийх
ёстой зүйлүүдээ цаг тухайд нь хийж жагсаалтаа хурдан шинэчлэхэд тус болно.
Ухаалаг утсаа ашиглан тэмдэглэл хийж болох юм. - Бүх
зүйлийг нарийн төлөвлө. Жагсаалтан дунд чинь бүхэл бүтэн гурван 7 хоног
хийхээр ажил байна уу? Тийм бол, амархан идэж болохоор жижиг жижиг хэрчим
болгож хуваа. Өдөр бүр 10 минутыг тухайн ажлыг хийж, дөхүүлэхэд зарцуул. - Уян хатан
байх. Зарим үед санаандгүй хийх ёстой зүйлүүд гарч ирэх нь бий. - Өглөө
болгоныг танд эрч хүч, эрх чөлөөг мэдрүүлдэг зүйлийг хийж угт. Энэ нь танд
өдрийн үлдсэн хэсгийг энэ эрчээрээ өнгөрөөхөд тусална.
Эх сурвалж: http://biznetwork.mn/